Бурханы цэнхэр өмсгөл хаана байгаа вэ?
Хөлбөмбөгчийн замналдаа 300 гаруй тоглолтод гарсан ч танигдаж амжаагүй байсан англи хагас хамгаалагч Стив Хож 1986 оны зургадугаар сарын 22-нд домогт Диего Армандо Марадонатай өмсгөлөө солилцоод л дэлхий дахинд алдаршжээ. Энэ тоглолтод Бурханы гар нэг, хөл нь бас нэг гоол хийж Аргентин хагас шигшээд шалгарч, улмаар дэлхийн аварга болж Марадона хэмээх домог бүтээгдсэн билээ..
Хож Марагийн алдарт Бурханы гар өмсгөлийг ийнхүү олж авсан ч олон жил гэрт нь тоосонд дараастай байсан гэдэг. Тэрээр 2010 онд "Марадонагийн өмсгөлтэй залуу" намтар номоо гаргасан юм.
"Хүмүүс надтай таарахаараа Марадонагийн өмсгөлийг л асуудаг. Өр юу ч, бүр юу ч асуудаггүй шүү. Би тэрийг хэзээ ч угааж байсангүй. Марадонагийн амьсгаа, хөлс, ADN шингээстэй хэвээр байгаа. Энэ өмсгөлөө зарчихаач гэж байнга шалгаадаг. Гэвч би зараагүй. Энэ бол миний спортын замналын аугаа мөч, хөлбөмбөг тоглож явсан шилдэг тамирчны дурсамж. Хөлбөмбөг бол зөвхөн хөлбөмбөг биш, тэрнээс агуу, цаадах зүйл. Даанч олон хүн үүнд итгэдэггүй" хэмээн Стив Хож өгүүлж байна.
Марадона гэсэн домог он жилүүд урсахын хэрээр улам аугаарч, Стив ч ганган дурсамжаа хулгайд алдах вий хэмээн айж "10-ын домогт өмсгөл гэрт байж болохгүй нь" гэж үзээд банкны оньсон төмөр авдарт хадгалуулжээ. Гэвч энэхүү түүхийн чимэг сүүдэрт, далд байх нь утгагүй юм, олон нийт үзэж, харж байх ёстой гэж ойлгоод музейд шилжүүлж өгчээ.
Марадонагийн Бурханы гарыг бүтээсэн Аргентины цэнхэр өмсгөл эдүгээ Манчестер хотын шинэ музейд байна. 1986 оны Английн эсрэг тэмцээний хөлс, хүч нь шингэсэн хэвээрээ, доор нь Бурханы гар гэсэн бичигтэй.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ