Илүү толгойтой хүн — Паскуаль Пинон

Зарим мэдээгээр, Паскуаль Пинон 1889 онд Мексикт төржээ. Түүний гарал үүслийн талаар тодорхой зүйл огт байдаггүй ч,  түүнийг нутгийн индианчуудын нэг омгийнхны дундаас олсон гэх таамаглалыг түүний үед амьдарч байсан зарим хүн дэвшүүлж,  харин бусад нь түүнийг нэг хүдрийн уурхайгаас олж авсан хэмээн ярьдаг байж.

Хэсэг хугацааны дараа “хоёр толгойтой сонин хүний” тухай элдэв яриа Сан-Диего хотод зугаа цэнгээний арга хэмжээ зохион байгуулдаг Жон Шайдлер гэгчийн чихэнд хүрч, тэрээр энэ сонин хүнийг заавал олно гэсэн хүсэлдээ хөтлөгдөн, Паскуаль түүний циркэд маш их ашиг орлого авчирна хэмээн үзсэн байна. Шайдлер Мексикт очсоноор,  энэ хүний байсан газрыг яалт ч үгүй олжээ. Ажилчид Паскуалийг хүдрийн уурхайдаа хүчээр барьж,  түүнийг шулмын хүүхэд хэмээн үздэг байсан байна.

Хэрвээ тэр өөрсдийнх нь харуул хамгаалалтад байх аваас, шулам тэднийг нь оролдохгүй хэмээн тэд бас үзэж байжээ.  Ажилчид түүнийг  гинжилж,  тэрчилэн  маш хэрцгий ширүүн харьцдаг байсан байна.  Тэрээр сүрлэн дээр унтдаг байснаас гадна, түүнийг гадаа огт гаргадаггүй байжээ. Сүүлд нь Пинон амьдралынхнаа энэ үеийг  нэг их дурсах дургүй байсан гэдэг.

Шайдлер уурхайн ажилчидтай уулзах болсноор, хоёр толойтыг өөрт нь өгөхийг яалт ч үгүй ятгаж дөнгөсөн байна. Харин уурхайчид эхлээд байнга татгалзсан хариу өгдөг байж. Паскуалийг олж авсаны дараа Жоны бодол төлөвлөгөө үнэхээр биелэж, түүний үзүүлбэр маш алдартай болж,  улам олон хүн хоёр толгойтыг үзэхээр ирдэг байжээ.

Пиноны хоёр дахь толгойны нүүрний хөдөлгөөн маш сайн хөгжсөн учир, нүүрээ элдэвээр үрчийлгэж, инээмсэглэж, уурлаж, уруулаа янз бүр болгож, ямар нэг зүйл хэлж байх шиг байдаг байж. Хоёр дахь толгой юу гэж шивнэж байгааг хэлж өгөөч хэмээн маш олон хүн Паскуалиас гуйдаг байсан ч, тэр эрс татгалздаг байсан байна. Мань эрийг согтууруулах ундаа уухад, хоёр дахь толгой нь дургүйцэн, тургиж, бүр нулимж эхлэдэг байж.

“Мексик эрийн илүү толгой рийн өрөөснийх толгой байсан хэрэг бөгөөд ихрийнх нь толгой эхийн хэвлийд байхдаа Паскуалийн толгойтой ямар нэг байдлаар нийлжээ”.

Пинон амьдралынхаа сүүлчийн жилүүдэд циркийн үзүүлбэр болж тоглохоос  байнга шахуу татгалздаг болсон байна. Тэр тайзнаа гарахдаа, хоёр дахь толгойгоогоо малгайгаар далдлан нуудаг болжээ. Сүүлд нь бүр ажлаа орхисон байна. Тэгээд түүнийг ер бусын гойд чадвартай, ирээдүйг урьдчилан хардаг ид шидтэнэ болсон гэх цуу яриа олны дунд тарах болсон байна.

Түүний амьдралд нэлээд байнга шахуу тохиолддог байсан стрессийн нөхцөл байдал нь үүний шалтгаан болсон болов уу гэх яриа байдаг.  1929 онд түүний илүү толгой өвчилж, улмаар бүр хатингаршиж эхлэсэн байна. Сүүлд нь Паскуаль ч өөрөө өвчилж, тэгээд дөчин насандаа өөд болжээ.

 

Б.Атар



СЭТГЭГДЭЛ БИЧИХ