Анх талбайн шүүгчгүй хөлөмбөг тоглодог байжээ
1873 он хүотэл тоо бүртгэл хийдэг, цаг хянадаг, будлиан үүсвэл орилж хашгирдаг нэг нөхөр талбайн захад ширээний ард үзэг цаас нийлүүлээд суудаг болжээ. Дараа нь талбайн шүүгчтэй болсон ч тэд шүгэлгүй байсан учраас чанга дуугаар тоглолтыг зохицуулдаг байв.
Тоглолт болгон зодооноор дуусдаг бсан “сайхан” цаг үе л дээ.
1878 оны 7 сарын 10 ны яг энэ өдөр Лондон хотын нэгэн тоглолтон дээр хөлөмбөг үзэх гэж ирсэн цагдаад тэмцээнийг шүүгээд өгөөч гэхэд тэр зөвшөөрчээ. Дуусах эгзэгтэй мөчид уламжлалт ёсоор 2 багийн хөлөмбөгчид зодолдож эхлэв. Сурсан эрдэмийг сураар боох боломжгүй - цагдаа гуай шууд л шүгэлдэж гэнэ. Тоглогч нар зог туссан мэт шууд зодооноо зогсоосоноор үл барам зарим нь бас л өнөө сурсанаараа “бултаж” нтр зугатаасан юм гэнэ лээ.
Түүнээс хойш хөлбөмбөгт шүгэл хэрэглэж эхэлсэн түүхтэй.
Зураг. 1905 оны Англи : Шинэ Зейландын тоглолтонд ашигласан (шарх сорвийг нь хараад бодвол зодооныг нь бас зогсоосон биз) шүгэл.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ