Ойрхи Дорнодод 70 градус хүрч халсан нь бүртгэгджээ

Кувейт улсад агаарын температур Цельсийн 70 градуст хүрч, сүүдэр газарт 53,3 градус  халжээ гэж  ТАСС агентлаг уламжилсан байна.  Энэ нь  Ойрхи Дорнодын Эмират улсад сүүлийн 70 жилд байгаагүй хамгийн халуун зун болж буйг харуулж байна.  Ийм ер бусын их температур нь  Кувейтийн газар зүйн байршил, түүнчилэн энэтхэгийн улирлын өвөрмөц байдал буюу Энэтхэгийн далай дахь халуун бүсийн циклонтой холбоотой аж.  
   Персийн буланд   агаарын даралт болон энэтхэгийн улирлын онцлогийн хоорондох их ялгаанаас болоод зун нь хүчтэй салхины улирал ирдэг байна. Эмират улсад зуны дундаж халуун 50 жилийн дараа 60 градуст хүрч мэднэ хэмээн эрдэмтэд үзэж байна. Ингэхдээ Кувейтийн иргэний агаарын тээврийн ерөнхий газрын дэргэдэх ус, цаг уурын алба 53 градус хүрч халсныг нотлоогүй байна. Энэ нь  машин доторхи термометр Цельсийн 70 градус заасан байж болох юм хэмээн цаг уурчид үзэж байгаа ажээ. 
  Цаг агаарын өөрчлөлт нь  шумуулаар дамжин тараагддаг хумхаа, денге өвчний халдвар авах явдлыг хурдасныг өмнө нь эрдэмтэд мэдээлж байсан юм.  Хүлэмжийн хийн ялгаралт ихэссэн нь шумуулыг илүү аюултай болгосон бөгөөд юу гэвэл дэлхийн дулаарал шавьжинд хазуулсан хүнд өвчин халдварлах улирлын үргэлжлэх хугацаанд нөлөөлдөг гэж эрдэмтэд үзэж байгаа гэнэ.   
Б.Атар

СЭТГЭГДЭЛ БИЧИХ