Вискины түүх
Барууны кинонд баар цэнгээний газар ядуу ковбой хундага виски ууж буйг олонтоо харж болдог.
1800-аад оны үед дунджаар нэг америк хүн 90 шил виски уудаг байсан гэвэл үнэмшил бага байж болох юм.
Английн аялагч Фредерик Марриет
"Америкийн өдрийн тэмдэглэл" (1837) номондоо: "Америкчууд вискигүйгээр юу ч хийж чадахгүй гэдэгт би итгэлтэй байна. Америкт хүмүүс уулзахдаа архи уудаг, салах үедээ уудаг. Тохиролцоо хийх үедээ уудаг.
Халуун, хүйтэн үед уудаг. Сонгуульд ялбал ууж баярлана.
Мөрийтэй тоглоод алдах юм бол ууна, хараана.
Тэд өглөө эрт ууж л байдаг.
Орой нь ууж дуусгадаг, тэд залуудаа ууж эхэлж, булшинд орон ортлоо үргэлжлүүлэн уусаар байдаг" хэмээв
Виски түгээмэл тархсан гол шалтгаан нь АНУ-ын дунд баруун хойд хэсэгт байрлах Корн Бүс дэх хөдөө аж ахуйн өсөлт байв. Муу хөгжсөн авто замын сүлжээ, тээвэрлэлтийн өндөр өртөг нь үйлдвэрлэгчид зүүн эрэгт ургацаа аваачсанаас эрдэнэ шишийг нэрж, виски үйлдвэрлэх нь илүү ашигтай байсан. 1790-1810 оны хооронд архи нэрэх үйлдвэрийн тоо тав дахин нэмэгдэж 14000 болжээ.
Үүний үр дүнд 1820-иад онд виски нэг галлон, хорин таван цент (3.7 литр) зарагдаж байв. Энэ нь дарс, шар айраг, цай, кофе, тэр байтугай сүүнээс хямд байжээ.
СайханУул
СЭТГЭГДЭЛ БИЧИХ