Хунтайж Харри хааны гэр бүлээс татгалзсаныхаа дараа ааваасаа их хэмжээний мөнгө авчээ
Хунтайж Харри болон түүний эхнэр Меган Маркл хоёр хааны гэр бүлээс татгалзсаныхаа дараа хэдэн сарын турш хугтайж Чарльзаас санхүүгийн дэмжлэг авч байжээ. Эх сурьалжийн мэдээлснээр хунтайж Чарльзын дэмжлэг 2020 оны дунд үе хүртэл үргэлжилсэн ба тэрээр хүүгийнхээ болон гэр бүлиынх нь хэрэгцээнд 4,4 сая фунт стерлинг (6,1 сая ам.доллар) илгээсэн аж. Гэлээ ч эх сурвалж энэ мөнгөний хэдэн хувийг Сассексийн гүн, гүнгийн авхай нарт шилжүүлснийг тодорхойлоогүй ч "ач холбогдлтой" гэж мэдээлэв.
Хунтайж Харри, түүний эхнэр Меган Маркл нар 2020 оны нэгдүгээр сард хааны гэр бүлийг орхихоо мэдэгдэж, удалгүй АНУ-ыг зорьсон билээ. Тэгээд "Netflix", "Spotify"-тэй хамтран ажиллах гэрээ үзэглэн, алдарт сэтгүүлч Опра Уинфрид ярилцлага өгчээ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ