"Макдоналдс"-т вакцин хийлгэж болно

      Калифорнийн "Макдоналдс" сүлжээ ресторануудад коронавирусийн эсрэг вакцинжуулалтын цэгүүд нээгджээ. Энэхүү хөтөлбөрийг тус компани Нийгмийн эрүүл мэндийн газартай хамтран хэрэгжүүлж эхэлсэн ба уг мужийн оршин суугчид сүлжээ 70 рестораны аль нэгэнд вакцин тариулах боломжтой аж. Нэмж хэлэхэд сүлжээ 70 рестораны аль нэгэнд вакцин тариулсныхаа дараа америкчууд цэснээс нь нэг хоол үнэгүй авах боломжтой гэнэ.                                                        
 "Засгийн газар хүмүүсийг вакцинд хамрагдахыг уриалахын тулд сая сая доллар зарцуулж байна. Тиймээс бид боломжоороо дэмжиж байгаа маань энэ" хэмээн Калифорнид төвтэй "Макдоналдс"-ын франчайз эзэмшигч Харрис Лю ярив.               
Дашрамд дурдахад энэ оны нэгдүгээр сард коронавирусийн эсрэг вакцинжуулалтын цэгийг Калифорнийн Диснейлэндэд ажиллуулж байжээ. АНУ нь коронавирусийн халдварын тоогоор дэлхийд тэргүүлж буй бөгөөд 33,5 сая гаруй тохиолдол илэрч, 600-гаад мянган хүн нас бараад байгаа билээ.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ