Вашингтонд гүүр нуржээ
Лхагва гарагт буюу өчигдөр Вашингтонд хурдны зам дээр явган хүний гүүр нурж таван хүн эмнэлэгт хүргэгдсэн тухай уг хотын Гал түймэр унтраах, аврах алба твиттер хуудсандаа мэдээлжээ. Аврагчдын хэлж байгаагаар хохирогчдын амь насанд аюул учруулах зүйл үгүй аж. Гүүрэн доор байдаг шатахуунтай цистерний алдагдлыг зогсоохыг оролдож буй эсэхийг тодруулахад "Цистерн гүүрэнд хүрсэн нь нурахад хүргэсэн байж болзошгүй" гэж хариулсан байна. Цагдаагийн газраас мөрдөн шалгах ажил эхлүүлэв.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ