Байдены “Араатан”, Путиний “Aurus” лимузинийг харьцуулжээ
Британийн “Дейли мэйл” сонин 6-р сарын 16-нд Швейцарын Женев хотод хэлэлцээ хийхээр АНУ, Оросын Ерөнхийлөгч Жо Байден, Владимир Путин нарын хөлөглөж ирсэн “Кадиллак” болон “Аurus” машиныг харьцуулсан байна.
Байден 1,5 сая долларын өртөг (1 тэрбум 273 сая 773 мянган төгрөг) бүхий “Араатан” хэмээх хочтой хуягласан “Cadillac” машинаар Ла-Гранж харшид иржээ. Энэ лимузин нь шөнийн хяналтын камерууд, нулимс асгаруулагч хий бүхий буугаар тоноглогдож, бөмбөгний дэлбэрэлт, бууны сумыг тэсвэрлэх чадвартай ган, керамикар хийцийн хуягтай аж. Уг машины хаалгануудыг “Boeing 757” нисэх онгоцны хаалга шиг жинтэй хэмээн нотлодог байна.
Үүнэээс гадна, Америкийн удирдагчийн машинд холбооны систем суулгажээ. Түүнчилэн “Cadillac” лимузин онцгой нөхцөл байдал үүссэн тохиолдолд хэрэглэх цусны нөөц, хүчилтөрөгчийн системээр тоноглогдсон байна.
Байдены бусад дөрвөн зоригчийн хамт сууж болох машины арын суудал нь жолоочоос шилэн хаалтаар тусгаарлагддаг бөгөөд үүнийг нэг товч дараад л доош нь буулгаж болдог гэнэ.
Дэд ерөнхийлөгч Камала Харрис болон батлан хамгаалах яамтай шууд холбоо барих хиймэл дагуулын телефон утсыг ч мөн л энэ арын суудалд нь суурилуулж өгчээ.
Тус“Араатан”-ы түлшний савыг хуяглаж, бөмбөг шууд туссан ч дэлбэрэлтээс хамгаалдаг хөөсөнцөрөөр бүрсэн байдаг нь гайхалтай.
“Оросын ерөнхийлөгч ч хуягласан өвөрмөц хийцийн лимузинээрээ гайхуулж болох бөгөөд зорчигчид нь усан дор ч аюулгүй байдаг хэмээн нотлодог” гэж “Дейли мэйл” сонинд бичжээ. Ингэхдээ сонины газарт “Aurus Senat” машины тухай мэдээлэл “Кадиллак”-аас хавьгүй бага байдаг байна.
В.Путиний машин 598 морины хүчин чадал бүхий 4,4 литрийн V8 хөдөлгүүр, гибрид дамжуулга, 9 араа бүхий автомат хурдны хайрцагтайг мэдээлж байна. Жирийн “Aurus” нь 18 сая рублийн (709 сая гаруй төгрөг) үнэтэй ч, Оросын удирдагчийн машин үүнээс хавьгүй илүү үнэтэй гэж сонинд бичжээ.
Б.Атар
СЭТГЭГДЭЛ БИЧИХ