Даралтны эмийг хэзээ уух нь дээр вэ? Өглөө юу, орой юу?

  Артерийн өндөр даралтны эмийг уух цаг маш чухал бөгөөд юу гэвэл энэ нь тухайн хүний амь насыг аварч болох юм.   Эмийг шөнө уух уу?  Хэрвээ орой унтахын өмнө уувал, даралтны эм илүү сайн үйлчилдэг гэж испанийн эмч нар саяхан мэдэгджээ.  Тэд 19 мянган хүн оролцсон судалгааны эцэст ийм дүгнэлт хийсэн байна.  
Эмийг унтахын өмнө уусан өвчтөнүүдийн артерийн даралт нь  өглөөгүүр эмээ  ууж байсан хүмүүсийг бодвол шөнө болон өдрийн алинд нь ч  нэлээд бага байсан юм. Тийнхүү артерийн даралтыг бууруулах  эмийг орой уух нь  зүрхний шигдээс авах болон цус харвах эрсдэлийг хоёр дахин бууруулдаг гэсэн дүгнэлтэд бид хүрсэн гэж судалгааны удирдагч Рамон Гермида хэлжээ.   

Эм яалт ч үгүй өглөө илүү сайн үйлчилдэг  Германы Франкфуртын их сургуулийн клиникийн зүрх-судасны тасгийн эрхлэгч Андреас Зейхер Испанийн мэргэжил нэгтнүүдтийнхээ судалгаанд эргэлзэж байгаагаа илэрхийлсэн байна. Тэр иймэрхүү дүгнэлтэд шүүмжлэлтэй хандахдаа, даралтны эмийг орой уухаас татгалзахыг зөвлөжээ.  
Өнөөдөр  стрессээс болоод хүмүүс артерийн өндөр даралтад шаналж байдаг. Юу гэвэл тэд өдрийн туршид ийм байдалд байнга ордог юм. Тиймээс даралттай хүмүүс хэрвээ өглөө эмээ уувал, өдрийн туршид илүү сайн хамгаалагдана гэж тэр үзэж байна.   Цагийг зөв тооцоолох хэрэгтэй  Үүнтэй холбогдуулан өвчтөн бүр  даралтны эм уух  өөрт тохирсон хоногийн цагийг сонгох талаар өөрийн эмчээс  зөвлөгөө авах хэрэгтэй юм.  
Даралтыг тогтмол хэмжих  нь өөрт  таарсан цагийг сонгох хамгийн сайн арга мөн. Ингэхийн тулд  тэмдэглэл хөтлөж,  өдрийн туршид даралтаа тодорохой хугацаанд (тухайлбал 30 минут тутамд)  хэмжин, үзүүлэлтийг бичиж байх хэрэгтэй юм.   
Б.Атар

СЭТГЭГДЭЛ БИЧИХ