Хойд Солонгосын эрх баригчид БНСУ-ын хөгжим, кинонд "дайн зарлав"
Сүүлийн саруудад БНАСАУ-ын эрх баригчид бараг өдөр бүр Өмнөд Солонгосын кино, хөгжим, видео бичлэгийн "социализмын эсрэг" нөлөөний талаар ард иргэддээ сурталчлан ухуулж буй. 2020 оны 12-р сард хойд солонгосчууд өмнөдийнхний хөгжим сонсдог, кино үздэг, ном уншдаг иргэдээ шийтгэх хуулийг чангатгасан билээ. Тэднийг өмнө нь таван жилийн хорих ялаар шийтгэдэг байсан бол одоо арван жилээр нэмжээ. "Мөн ийм материалыг тараасан этгээдүүдэд цаазаар авах ял оноож байгаа" гэж Өмнөд Солонгосын тусгай албаны мэдээллээс эш татан "Нью-Йорк Таймс" мэдээлжээ. Өнгөрсөн тавдугаар сард "Daily NK" сонинд "БНАСАУ-ын нэгэн оршин суугчийг өмнөд солонгос видео бичлэг бүхий CD, USB драйвыг хууль бусаар худалдсан хэргээр цаазалжээ" гэж бичсэн байна.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ