Дэлхийн хамгийн өнөр өтгөн өрхийн тэргүүн хорвоог орхив

    Энэтхэгийн Мизорам мужийн зүүн хойд нутгийн оршин суугч Зиона Чана 76 насандаа таалал төгсөж, 39 эхнэр, 94 хүүхэд, 33 ач, зээ нь өнчирч үлдсэн талаар PTI агентлаг даваа гарагт мэдээллээ. Өнгөрсөн ням гарагт хорвоог орхисон түүний үхлийн шалтгаан даралт ихэссэнээс болсон бөгөөд чихрийн шижин өвчнөөр шаналж асан талийгаач олон эхнэр авах үйл ажиллагаа эрхэлдэг нутгийн Чана Павл урсгалын удирдагч байжээ. Дашрамд дурдахад шашны эл нийгэмлэгийг 1942 онд өвөө нь байгуулсан аж. Нийгэмлэгийн гишүүд Айжал хотоос 55 км-ийн зайд орших Бактаунг тосгонд амьдардаг ба одоогоор 400 орчим гэр бүлийг нэгтгэж буй гэнэ. 
38 жен и 89 детей: в Индии умер глава самой большой семьи в мире


Многоженство по-индийски: в самой большой семье в мире 1 муж, 39 жен и 95  детей

Үүний зэрэгцээ Зиона Чанагийн эхнэрүүдийн тоог 36-39, хүүхдүүд нь 89-94 ба тоог нь яг таг мэдэх хүн үгүй нь сонирхолтой. Гэхдээ энэ дэлхийн хамгийн өнөр өтгөн гэр бүл гэдэгтэй бүгд санал нийлдэг.     
Мужчина, у которого 39 жен, 94 детей и 33 внука, все еще в поиске новых жен  и говорит, что готов расширять семью
                                           
Мизорам мужийн дарга Лал Танхавла, талийгаачийн ар гэр, төрөл төрөгсдөд эмгэнэл илэрхийлж, "Дэлхийн хамгийн өнөр өтгөн өрхийн тэргүүн гэгддэг ноён Зиона (76)-тай Мизорам сэтгэл зүрхээрээ салах ёс гүйцэтгэж байна. Тайван нойрсоорой" хэмээн твиттер хуудсандаа жиргэжээ. Мизорам мужийн Бактаунг тосгон жуулчдын очих дуртай газрын нэг болсон нь энэ гэр бүлтэй салшгүй холбоотой билээ.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ