"McDonald's" хакеруудын золиос болжээ

     "McDonald's" компани хакеруудын халдлагын золиос болсон ба үүний үр дүнд халдагчид БНСУ, Тайвань дахь салбаруудын үйлчлүүлэгчдийн утас, хаяг руу нэвтэрчээ. Энэхүү халдлагууд нь АНУ, БНСУ, Тайвань дахь уг компанийн салбаруудыг чиглэн, хэрэглэгчдийн мэдээллийг АНУ-д хэвээр нь үлдээсэн аж. Гэхдээ зөвхөн ажилчид, ресторануудын мэдээллийг авсан байна. БНСУ, Тайванийн салбаруудын захирлууд хуулийн байгууллагад хандсан төдийгүй мэдээлэл нь хулгайлагдсан хэрэглэгчид, ажилчидтай холбоо тогтооно гэж мэдэгдэв. Тус компани хакеруудад ямар ч төлбөр төлөөгүй гэнэ.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ