Э.Даваажамц 361 км замыг туулж Говь-Алтай аймгийн Шарга суманд ирлээ

Зэвсэгт хүчний 123 дугаар ангийн ахлах ахлагч Э.Даваажамц Ховд хотоос Улаанбаатар хот хүртэл гүйж нэгэн өвөрмөц дээд амжилт тогтоохоор замдаа гарсан билээ.

Э.Даваажамц 9 дэх өдрөө 361 км замыг туулаад байна. Тэрээр одоогоор шаргын говийг туулаад Сутай хайрханы нөмөрт буюу Говь-Алтай аймгийн Шарга суманд ирсэн байна.

Эр зоригт дайчинд Говь-Алтай аймгийн төв Алтай хот ороход ердөө 78хан км зам үлдээд байгаа ажээ. Түүнд Алтай нутгийн зон олон амжилт хүсэхээр зам дагуу алга ташин зогссоор л байна.

Тэрбээр ҮБХИС-ийн Цэргийн хөгжмийн сургуулийг 2007 онд хөгжимчин мэргэжлээр төгсөж, Зэвсэгт хүчний Үлгэр жишээ, үлээвэр найрал хөгжим болон Зэвсэгт хүчний 326 дугаар ангид алба хааж байгаад 2020 онд Зэвсэгт хүчний Ховд аймаг дахь 123 дугаар ангид томилогджээ.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ