Ододтой бүжиглэе шоуны шүүгч О.Сарангэрэл Алдарт эхийн одонгоор энгэрээ мялаалаа
Үзэгч бүрийн шимтэн үзэж буй “Ододтой бүжиглэе” шоуны шүүгч О.Саранхүүгийн тухай сонирхолтой баримтыг хүргэе.
Монголын Бүжгийн Спортын Холбооны шүүгч Латин Формейшн бүжгийн ДАШТ-ний 5,6-р байрны шагналт “Moon Dance” хамтлагийн үүсгэн байгуулагч, удирдагч багш дасгалжуулагч бүжиг дэглээч Ододтой бүжиглэе шоуны хүндэт шүүгч бол О.Саранхүү
Бүжгийн спорттой амьдралаа холбоод 20 жил болж байгаа түүний шавь нараас бүжгийн спортын олон улсын хэмжээний мастер 21, спортын мастер 35 тамирчин төрсөн гэдэг.
О.Саранхүү 10 жилд байхдаа ангийнхаа гоцлол бүжигчин байсан. Хэрэв багаараа оролцох тэмцээн байвал багийнхаа ахлагч болж цэнгээнт бүжгийн олон уралдаанд оролцдог байжээ. Аав нь түүнийг бүжгийн спортоор хичээллэхэд бүх талаар тэрээр дурссан байдаг. Түүний бүжгийн анхны хувцсыг аав нь урлаж өгч байжээ.
Шүүгч бүсгүй маань хамтран бүжиглэгчтэйгээ гэрлэсэн. Түүний нөхөр О.Оюунбат өдгөө Moon Dance хамтлагийн дасгалжуулагч бүжигчнээр ажилладаг байна. Тэрээр том хүү маань манай хамтлагт бүжиглэдэг. Манай гэрт бүжгийн талаар яриа их өрнөнө хэмээн ярьсан байдаг.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ