Дэлхийн хамгийн олон тамхичинтай 10 орон

     Тавдугаар сарын 31-нд тэмдэглэдэг. Дэлхийн тамхигүй өдрийн өмнө эрдэмтэд  манай гарагийн хамгийн их “тамхичин” орнуудыг нэрлэжээ. 1990-2019 оны тамхины хэрэглээний тойм материал анагаах ухааны “The Lancet” сэтгүүлд нийтлэгдсэн байна.  Судалгааны үеэр нийт үндэсний хэмжээний 3625 санал асуулгын явцад цуглуулсан дэлхийн 204 орон, нутаг дэвсгэрийн  тамхины хэрэглээний тоо баримтад дүн шинжилгээ хийжээ.    
Хамгийн их “тамхичин” 10 оронд Хятад, Энэтхэг, Индонез, АНУ, Орос, Бангладеш, Япон, Турк, Вьетнам, Филиппин улс орсон байна. Дэлхийн гурван тамхичин тутмын нэг нь Хятадад аж төрдөг аж.   Дэлхий нийтийн хэмжээнд тамхичдын тоо олширч, 2019 онд 1,1 тэрбумд хүрсэн байна. 
   Тамхи татдаг нь дэлхийд 7,7 сая үхэл, түүний дотор  эрчүүдийн дундах таван үхэл тутмын нэгийнх нь шалтгаан болжээ.  Тамхидалтын хар тахалтай тэмцэхийн тулд улс орнууд  тамхины эсрэг тэмцэх хэд хэдэн үр дүнтэй арга хэмжээ авч, тухайлбал  тамхины татварыг нэмэгдүүлэх ёстойг эрдэмтэд тэмдэглэж байна.  
   Тамхичдын дундаж наслалт нь хэзээ ч тамхи татаж байгаагүй хүмүүсийнхээс арван жилээр богино байгааг судалгаа бас харуулжээ. Тойм материалаас үзвэл,  хоёр тамхичин тутмын нэг нь тамхи татсантай шууд холбоотой шалтгаанаар бас барсан байна.   
Б.Атар

СЭТГЭГДЭЛ БИЧИХ