Африкийн хамгийн идэвхтэй галт уул дэлбэрэв

 Бүгд Найрамдах Ардчилсан Конго Улсын зүүн хэсэгт орших Нирагонго галт уул дэлбэрчээ. Энэ уул нь Африкийн хамгийн идэвхтэй галт уулуудын нэг юм. Түүний ойролцоо 1,5 сая хүн амтай Гома хот байдаг ч оршин суугчдыг нүүлгэн шилжүүлэх ажил хараахан хийгдээгүй байна. Галт уул судлаач Дарио Тедеско "Би лавын өндөр оргилууруудыг харж байна. Одоогоор галт уулын хамгийн ойр газраас хүмүүсийг нүүлгэн шилжүүлэх ажил эхлээгүй байгаа" гэж ярьжээ.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ