БНАСАУ-д цоорхой болон бие барьсан жийнсэн өмд өмсөж, үсээ будахыг хоригложээ

   Цоорхой болон бие барьсан жинсийсэн өмд, будмал үс болон биеийн элдэв цоолтуур нь одоо Хойд Солонгосын төрт ёсонд учирч буй аюулд тооцогдож байна. БНАСАУ-ын албан ёсны “The Rodong Sinmun” сонинд ингэж бичжээ.  
     Зөвшөөрсөгдсөн социалист маягийн үс засалтын жагсаалтыг тус сонин бас нийтлээд, өрнөдийн гаж аж төрөх ёсыг яагаад эсэргүүцэх хэрэгтэйв, тодруулвал  өөрийн уламжлал, дэг жаягийг баримтлахгүй бол,  улс орон эмзэг болж, сүйрч болох юм гэдгийг тайлбарласан байна.  
     Өмнөд Солонгост хийсэн дүрс бичлэгийн ролик хадгалвал, ногдуулах шийтгэлийг чангатгасан хуулийг Хойд Солонгост ноднингийн арванхоёрдугаар сард батлажээ. Ийм маягаар Пхеньяны эрх баригчид гаднын элдэв нөлөөнөөс сэргийлэхээр оролдож байна.   
 Б.Атар

СЭТГЭГДЭЛ БИЧИХ