Урд хөршид шувууны ханиад бүртгэгдлээ
БНХАУ-ын баруун өмнөд хэсэгт зэрлэг шувуудын дунд H5N8 ханиад дэлгэрснийг тус улсын Хөдөө аж ахуй, тосгоны яам мэдээлэв. Халдварын голомт БНХАУ-ын Төвөдийн өөртөө засах дүүргийн хойд хэсэгт орших Нагчу хотын дүүргийн хоёр бүсэд илэрснийг тогтоогоод буй бөгөөд орон нутгийн эрх баригчид халдвартай 268 шувууг устгаж, халдвар илэрсэн газруудад урьдчилан сэргийлэх арга хэмжээ авсан юм.
Шувуу ханиад бол хоол боловсруулах эрхтэн, амьсгалын эрхтэнд нөлөөлснөөр шувуудыг үхэлд хүргэдэг цочмог халдварт вирусийн өвчин юм. Дүрэм ёсоор зэрлэг шувууд тээгч болох агаад ихэнх омог нь хүнд аюултай биш.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ