Парисын талбайг түр хугацаагаар хаалаа
Францын нийслэлийн агаарт хар тугалга их хэмжээгээр агуулагдаж буй тул Дар эхийн сүмийн өмнөх талбайг түр хугацаагаар хаах болов. Үүнийхээ шалтгааныг "Саяхны хэмжилтийн үр дүнгээс үзэхэд цэнхэр тоосны агууламж их байгаа нь тогтоогдлоо. Зөвшөөрөгдсөн хэмжээнээс нэлээн их байна" гэж хотын удирдлага тайлбарлажээ. Уг бохирдол нь 2019 оны дөрөвдүгээр сарын 15-нд гарсан их хэмжээний галаас үүдэлтэй аж. Тэгэхэд Дар эхийн сүм шатсан агаад маргааш өглөө нь галыг унтраасан юм.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ