63 жилийн өмнөх дээд амжилтыг шинэчилжээ

 "Даваа гарагт Москва хотод 13 цагт 27,5 хэм хүртэл халж, 63 жилийн өмнө ВДНХ цаг уурын станцад бүртгэгдсэн дээд амжилтыг эвдлээ" хэмээн хойд хөршийн Ус, цаг уурын төвийн вэбсайт мэдээллээ. Өмнө нь 1958 онд 27,1 хэм хүрч байсан нь дээд амжилт юм. Ус, цаг уурын төвийн мэдээлснээр өчигдөр буюу тавдугаар сарын 17-нд Москвагийн агаарын хамгийн их температур 30 хэм хүрсэн бололтой.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ