Хамгийн хөгшин модны дээд амжилтыг Америкчууд эзэмшдэг
Мод бол дэлхий дээрх хамгийн урт насалдаг организм, хөгшрөөд ч үхдэггүй. Аянганд нэргүүлж шатах хүртэлээ байж л байдаг.
Хамгийн хөгшин модны дээд амжилтыг Америкчууд эзэмшдэг. Калифорниа мужид байх аварга bristlecone нарс Метусела нь 4852 жилийн настай дэлхий дээрх хамгийн эртний моддын нэг юм.
Модны цагираг нь зөвхөн түүний насыг илчилдэггүй, цаг уурын өөрчлөлт, галт уулын дэлбэрэлт, ган гачиг зэрэг байгалийн гамшигт үзэгдэл болохыг, мөн болсоныг илтгэнэ.Сайн өсөлтийн жилүүдэд бөгж нь зузаан байдаг. нөөц хомс үед нимгэн байдаг.
Мод тарих нь эрчим хүчний зардлыг бууруулдаг. Тэд бол маш их Сүүдэр гэсэн үг. Ямар ч Air-Con хэрэггүй. Мод нь зуны улиралд таны байшинг 20 градус хүртэл хөргөхөд тусална.
1971 онд Аполлон 14 сарлуу явахадаа нэгэн бяцхан модны үрийг авч явсан бөгөөд -тэд сарны тойрог замд ороод уг үрийг дэлхий дээр байдгаас өөрөөр ургах эсэхийг мэдэхийг хүссэн байна. Тэр моддыг Сарны мод гэдэг бөгөөд хожим 1975, онд улсынхаа ойн аж ахуйд хандивласан байна. Тэд одоо ч ургасаар л байгаа.
Моднууд хоорондоо харилцаж, довтолж буй шавжнаас өөрийгөө хамгаалах чадвартай байдаг байна. Шавжнууд дайрч эхлэхэд тэд навчаа фенолик хэмээх химийн бодисоор үерт автуулдаг бөгөөд энэ нь шавжнуудын хувьд усангалав шиг л юм болдог байна. Тэд мөн бусад моднууддаа аюул учирч болзошгүй байна, өөрсдийгөө хамгаалж эхлэх хэрэгтэй гэдэг химийн бодис ялгаруулхад бусад нь энэ дохиог таниж, навчныхаа хортон шавжуудыг хэцүү байдалд оруулж эхэлдэг байна.
Мод нь дууны долгионыг багасгадаг. Навч,мөчрүүдээрээ дууны долгионыг шингээж, тэр зүгрүү хазайдаг, ийм замаар дуу чимээг хаадаг.
Мод нь стрессийг багасгахад тусалдаг. Модны эргэн тойронд байх нь, модоор хүрээлэгдсэн гудамжаар алхах нь бидний оюун санаа, нийгмийн сайн сайханд сайнаар нөлөөлдөг. Энэ нь зарим талаараа фитонцид хэмээх химийн бодис ялгаруулдагтай холбоотой бөгөөд, бид түүгээр амьсгалах үед цусны даралтийг болон түгшүүрийн түвшинг бууруулж, өвдөлтийн босго хэмжээг нэмэгдүүлэх боломжтой болдог байна.
Төлөвшсөн гэхүү, ургаж гүйцэж буй мод гэхүү ямар ч л байсан Нэг мод жил бүр 21 kилограм-с ч илүү нүүрстөрөгчийн давхар ислийг шингээж авах бөгөөд нүүрстөрөгчийг зайлуулж хадгалахын зэрэгцээ хүчилтөрөгчийг агаарт ялгаруулдаг.
Чи модонд төөрчихсөн бол мод замаа олоход тусална. Бас төөрүүлнэ.
Хэрэв чи дэлхийн бөмбөрцгийн хойд хэсэгт байгаа бол илүү их гэрэл авдаг тул моднууд өмнөд талаараа бага зэрэг өтгөрч байгааг харж болно. Дэлхийн бөмбөрцгийн өмнөд хэсэгт эсрэгээрээ бөгөөд хойд талдаа өтгөн нь байдаг.
Модтой сайхан тохижуулсан ландшафт нь үл хөдлөх хөрөнгийн үнэ цэнийг нэмэгдүүлдэг.
Саяхан орон даяар явуулсан хэдэн судалгаагаар тохижуулсан хашаанд боловсорч гүйцсэн мод байх нь байшингийн үнэ цэнийг нилээд хувиар өсгөдөг болохыг харуулсан байна.
Мод орой дээрээс ургадаг. Жилийн туршид модны янз бүрийн хэсгүүд өөр өөр хугацаанд ургадаг. Навчит ургамлын ихэнх хэсэг хавар ургадаг бөгөөд дараа нь зуны улиралд их биеийн өсөлт, намар, өвлийн улиралд үндэс ургадаг.
Мод нь усны чанарыг сайжруулдаг. Дэлхий дээр бороо орохтой зэрэгцэн хур бороог удаашруулж,шүүж хөрсөнд шингэхэд мод тусалдаг. Мод нь байгалийн хөвөн болж борооны усыг цуглуулж, шүүж, горхи, гол мөрөнд аажмаар өгдөг. Эдгээр нь гол нуурын усан зам мөн хөрс элэгдэхээс сэргийлж, борооны усны урсацыг багасгаж, үерийн хохирлыг бууруулдаг.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ