Энэтхэгт үхрийн баасыг COVID-19-ийг эмчлэхэд ашиглаж байна
Энэтхэгийн мужуудад үхрийн баасыг COVID19-ийн халдвараас урьдчилан сэргийлэх, эмчлэх зорилгоор ашигладаг уламжлал дэлгэрч байна гэж Tengrinews.kz Ройтерс агентлагт иш татан мэдээлэв.
Тус агентлагийн мэдээлж буйгаар нутгийн олон иргэд коронавирусын эсрэг дархлааг сайжруулж, эдгэрэхэд нь тусална гэж найдаж долоо хоногт нэг удаа биеэ үхрийн аргал,шинэ баас, шээсээр биеэ арчиж шавшихаар үхрийн саравч пинд дүүрэн цуглаж байна.
"Энд эмч нар ч гэсэн ирдэг. Энэ эмчилгээ нь тэдний дархлааг сайжруулж, өвчтөнийг айдасгүйгээр эмчилж чадна гэж тэд үзэж байна" гэж эмийн компанийн менежер Гаутам Манилал Бориса хэлжээ.
Энэхүү дадлага нь түүнийг өнгөрсөн жил COVID-19-ийн өвчнөөс ангижрахад тусалсан гэдэгт итгэсэн бөгөөд тэр цагаас хойш мань эр өөрийн COVID19 вакциныг боловсруулж буй Зидус Кадилагийн Энэтхэгийн төв оффисын замын эсрэг талд байрлах Шри Сваминараян Гурукул Вишвавидья Пратиштанам Хинду Лам Сургуульд тогтмол хамрагдаж байжээ.
Хинду шашинд үхэр бол дэлхийн болон дэлхийн ариун нандин бэлгэдэл байсан бөгөөд олон зууны туршид Хинду шашинтнууд үхрийн баасыг гэр орноо цэвэрлэх, залбирах зан үйлд ашигладаг байсан, үүнийг эдгээх, ариутгах үйлчилгээтэй гэж үздэг.
Энэтхэг болон дэлхийн эмч, эрдэмтэд бууц үр дүнтэй болохыг шинжлэх ухааны үндэслэлтэй нотолгоо байхгүй тул аюулгүй байдлыг хуурамчаар мэдрэх, эрүүл мэндийн асуудалд хүндрэл учруулж болзошгүй гэж COVID19-ийг эмчлэх өөр аргыг хэрэглэхгүй байхыг анхааруулж байна.
"Үхрийн баас, шээс нь COVID19-ийн эсрэг дархлааг нэмэгдүүлэхэд тусалдаг гэсэн шинжлэх ухааны тодорхой нотолгоо байхгүй. Энэ нь бүхэлдээ итгэл үнэмшил дээр тулгуурладаг. Эдгээр шээс болон баасыг биедээ шууд нялах, шавших нь эрүүл мэндэд эрсдэлтэй байдаг. Бусад өвчин амьтнаас хүнд халдварладаг гэж "Энэтхэгийн анагаах ухааны нийгэмлэгийн ерөнхийлөгч Жей Жаяалал хэлэв.
Энэ үйл ажиллагаа нь итгэмтгий сүсэг ихтэй шашинлаг бүлэгт цуглардаг хүмүүсийг хамардаг тул вирусыг тархахад тус болох вий гэсэн болгоомжлол бас байна.
Үүний зэрэгцээ Энэтхэгийн тамирчин Санжэй Сингх алт болон бусад медаль авснаа үхэртэй холбон тайлбарласан.
Үхрийн ариун сүүг ууж тэмцээнд ородцдог тул медаль авсандаа талархаж үхрэндээ мөргөж хүндэтгэл үзүүлжээ.
СайханУул
СЭТГЭГДЭЛ БИЧИХ