Энэ зун хотын гудамжийг эзэгнэх 10 трэнд
1. Томдсон хүрэм
Сүүлийн жилүүдэд трэнд болж буй томдсон хүрэм энэ зун ч бидэнтэй хамт байх нь. Биед эвтэйхэн, ямар ч хувцастай зохицох тул энгийн даашинзаас эхлээд тамирын өмдтэй ч догь хосолно.
2. Толгойн алчуур
Хавар зуны салхи шуурга, хурц нарнаас хамгаалах, дэгжин харагдах энгийн арга бол яах аргагүй толгойн алчуур. Харин энэ зун өвөрмөц хээтэй, тод өнгөтэй алчуур сонгоорой.
3. Ягаан, цэнхэр, ногоон - Гэгээлэг пастел өнгө
Ямар ч өнгийн арьсанд аятайхан зохицож, загварлаг, давтагдашгүй дүр төрхийг бүрдүүлэгч пастел зөөлөн өнгө энэ зун эргэн ирлээ. Хоорондоо 100% зохихыг нь яана!
4. Жижигхэн шар цүнх
Жижигхэн, тэгээд шар! 2021 оныг тодорхойлогч дулаахан шаргал өнгийн цүнхийг энэ зун их олж харах нь. Харин бусадтай адилхан байхыг хүсэхгүй байвал загварыг нь л өөртөө тохируулахад хангалттай.
5. Фолк маягийн загвар
Фолк готик, фолк рок, фолк инди гээд өөрийн хүссэн дүр төрхөө бүрдүүлээрэй.
6. Урт цагаан гутал
60-аад оныг санагдуулах урт түрийтэй цагаан гуталтай хөгжмийн фестивальд явбал ямар вэ?
7. Шар, бор өнгөний дулаан зохицол
Байгалийн гаралтай өнгө ямагт дулаахан төрх бүрдүүлдэг. Ялангуяа "нөгөө" шар цүнхээ дулаахан бор өнгөтэй хослуулбал бүр ч догь!
8. "Поп" цэнхэр өнгөний чимэглэл
Ямагт хуучрашгүй хар өнгийг эрхэмлэгч та хувцасны шүүгээндээ поп цэнхэр өнгийг оруулаад үзээрэй. Жижигхэн цүнх, гутал, малгай гээд поп цэнхэр өнгө бяцхан чимэг болох болно.
9. Цацаг, унжлагатай цүнх
"Хувцас загвар хүний өмнөөс өөрийнх нь тухай ярьдаг" гэдэг. Тэгвэл энэ удаа цүнхэндээ ярих боломжийг өгөөрэй.
10. Хар маск
Коронавирусийн тохиолдол гарсаар байх магадлалтай энэ зун хар маск үргэлжлэн трэнд болох нь. Зөөлөн материалтай, өөртөө эвтэйхэн хар масктай байхад л хэзээд дэгжин!
СЭТГЭГДЭЛ БИЧИХ