Хунтайж Филиппийн үхлийн шалтгааныг тогтоожээ
"Хунтайж Филиппийн үхлийн шалтгаан хавсарсан өвчин биш хөгшрөлт байсан" гэж түүний хань, хатан хаан хоёрдугаар Элизабет мэдэгдэв. Хунтайж Филипп 100 нас хүрэхээсээ хоёр сарын өмнө дөрөвдүгээр сарын 9-ний өглөө таалал төгссөн билээ. Дашрамд дурдахад Эдинбургийн гүн Филипп хавсарсан өвчтэй байсан агаад хэдэн сарын өмнө зүрхний хагалгаа хийлгэсэн гэдэг. Нас барсан тухай гэрчилгээ, үхлийн шалтгааны баримтанд "хөгшрөлт" гэж бичсэн байна. "The Daily Mail" сонинд мэдээлснээр хунтайж Филиппийн үхлийн шалтгааныг хувийн нарийн бичгийн дарга нь болох бригадын генерал Арчи Миллер-Бейкуэлл тэмдэглэсэн гэнэ. Уг сонин өмнө нь хунтайж Чарльз таалал төгссөн эцгийнхээ цолыг авсан талаар мэдээлж байв.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ