Элон Маск өдөрт 5 тэрбум доллараар "шатжээ"

"SpaceX" болон "Tesla" компанийн гүйцэтгэх захирал Элон Маскын хөрөнгө 24 цагийн дотор 5 тэрбум доллараар буурав. Энэ талаар "Forbes Real-Time" мэдээллээ.                                               
"Tesla" компанийн байгаль орчны болон барилгын нэмэлт зөвшөөрөл авах шаардлагатай байгаа тул Берлин дэх үйлдвэрүүдээ нээхээ хойшлуулахаас өөр аргагүйд хүрч байна" гэсэн мэдээллээс болж тус компанийн хувьцааны үнэ буурчээ. Одоо 168 тэрбум долларын хөрөнгөтэй Э.Маск "Forbes"-оос гаргадаг дэлхийн баячуулын жагсаалтын гуравдугаарт бичигдэж байгаа юм. Түүний өмнө "Amazon"-ыг үүсгэн байгуулагч Жефф Безос 197 тэрбум доллар (өдөрт 4 тэрбумаар буурсан), "Louis Vuitton"-ы эзэн Бернард Арно 182 тэрбум (өдөрт 1,3 тэрбум нэмэгдсэн) доллараар бичигдэж буй.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ