Мууранд хайртай хүмүүсийн заавал очих газар Сөүлийн ”Cat Lover Garden”

Гаехва-донг дахь муурнд хайртай хүмүүсийн цэцэрлэг

Гаехва-донг дахь муурны кафе болох Cat Lover Garden-д муур сонирхогчид болон гадаа зугаалж буй хүмүүст зориулсан. Сөүлийн яг зах, Гимпо нисэх онгоцны буудлын ойролцоо байрлах энэ газарт хаягдсан, төөрсөн 100 гаруй муур амьдардаг.

Энэ муурны кафе бусдаас ялгарах онцлог зүйл бол муурнуудыг чөлөөтэй эрхлүүлж, хооллож мөн зэргэлдээ 2 давхар цэцэрлэгийг үзэх боломжийг олгодог.

Cat Lover Garden өдөр бүр 16:00 цагт муураа хооллож байдаг тул хэрвээ та энэ үеэр кафед орж байх юм бол оршин суугч муурнууд хоолоор бялхаж байгааг харах боломжтой.

Энэхүү кафе нь үрчлэлтийн байраар ажилладаг тул хэрэв та кафены муурнуудын аль нэгэнд нь үүрд гэр бэлэглэхийг хүсвэл вэбсайтад нь бүртгүүлж муурны сайн эзэн байж чадах эсэх дээр асуулга бөглөж ч болох юм.


СЭТГЭГДЭЛ БИЧИХ