Диана гүнжийн хуримын даашинзыг үзэсгэлэнд тавина
"Кенсингтоны ордонд болох зуны үзэсгэлэнгийн үеэр хорьдугаар зуунд хааны гэр бүлийн дүр төрхийг тодорхойлоход чухал үүрэг гүйцэтгэсэн Британийн загварын хамгийн шилдэг авьяас чадварыг гайхуулна. Бид хатан хааны гэр бүлийн түүхийн хамгийн чухал хувцаснуудыг ил болгоно" гэж хааны ордны түүхэн музейн эрхлэгч Мэттью Стори ярьсан байна.
Их Британийн хунтайж Харри, Уильям нар ээж Дианагаа дурсаж эвлэрсэн ч тэдний хоорондох зөрчил маргаан шийдэгдээгүй хэвээр байгаа гэнэ. Өмнө нь тэд богино хугацаагаар утсаар ярилцаж, харилцаагаа сэргээн, Эдинбургийн гүнгийн дурсгалд хүндэтгэл үзүүлэх үүднээс тангараг өргөсөн юм.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ