5 дугаар сарын зурхай

Хонины орд  Өмнөх сарыг бодвол хонины ордныхоны хувьд 5 сар хайр дурлалын хувьд амар тайван сар байна. Энэ нь мэдээж бусдыг татах увидас, халуухан байдлаар дутна гэсэн үг биш бөгөөд. Таны харилцаа илүү нээлттэй, эерэг болох болно. Хонины ордныхоны хувьд 5 сар мөнгө санхүүгийн хувьд ээлтэй сар байх болно энэ сард хэдэн сарын өмнөх шийдэгдээгүй байгаа санхүүгийн асуудал энэ сард шийдэгдэх нь. Мэдээж хэрэг зүгээр суугаад байвал мөнгө санхүү тань дээшлэхгүй харин хичээж хөдөлмөрлөх хэрэгтэй. Хувийн бизнесээ эхлүүлэх хөрөнгө оруулалт хийх гэх мэт чухал алхам хийхэд энэ сар тохиромжтой.Мөнгө санхүүгээ өсгөхийн тулд маш их хичээл зүтгэл гаргавал. Тэрнийхээ хэрээр их орлого олох төлөвтэй. Энэ сарын дундуур санхүүгийн асуудалд орж болжошгүй. Гэхдээ энэ бүхэн түр зуурийнх түр хүлээвэл энэ асуудал аяндаа шийдэгдэх болно. Энэ сар бодлогогүй шийдвэр гаргахаас зайлсхийгээрэй. 5 сард эрүүл мэндийн хувьд ч маш сайн байх болно.

Үхрийн орд 5 сар үхрийн ордныхоны хувьд дүрэлзсэн, догшин сар байх нь. Энэ сарын эхний 10 хоногт хайр дурлалын тал дээр эмзэг мэдрэмтгий байдал давамгайлана. 5 сарын сүүлээр тогтворгүй шинжтэй байхаас гадна хариуцлага алдах магадлалтай. Хайр дурлалынхаа харилцаандаа уян хатан, бодитоор хандах хэрэгтэй. Ганц бие Үхрийн ордныхоны хувьд энэ сар ямар нэг онцгой шинэ учрал тохиохгүй бололтой. 5 дугаар сарыг өөрийгөө хөгжүүлэхэд зарцуулвал маш үр дүнтэй байх болно. Ангараг гариг чамд эрч хүч, хүч чадал, урам зориг харамгүй хайрлах болно.5-р сарын эхээр Буд гариг Үхрийн ордынхны талд зогсож мэдрэмжтэй, чадварлаг байдлыг нэмэгдүүлж зарим хүсээгүй адал явдлын дэргэдүүр чамайг тойруулах арга хэмжээ авсаар байх болно. Сарын хоёрдугаар хагаст ажлын талбар илүү тайван байж жигдэрны. 5-р сарын турш эрч хүчээр дүүрэн байх болно.

Ихрийн орд 5-р сард Ихрийн ордныхон мэдрэмжлэг зүйлстэй учрах болно. Гэнэтийн гэмээр гайхалтай үйл явдлууд тохиолдоно. Энэ сар хайр дурлалын сэтгэл хөдөлгөсөн гайхалтай учралтай учирна. Сарын эхээр эсрэг хүйстэндээ татагдах байдал болон дур хүсэл ихээр нэмэгдэнэ. Сугар болон Бархасбадь гаригийн тохиромжтой нөлөөгөөр хайр дурлалын романтик холбоо үүснэ. Энэ сар ихрийн ордныхоны хувьд мөнгө санхүүгийн таатай нөхцөл байдал үүснэ. 5-р сард ихрийн ордныхоны өөртөө итгэх итгэл нэмэгдэж, ажил хэргийн харилцаанд сайнаар нөлөөлөх болно. Энэ сард өөртөө бий болсон боломжийг алдалгүй ашиглах хэрэгтэй. Од эрхэс 5-р сард танд өгөөмөр хандана. Ялангуяа 5-р сарын дундуур санхүүгийн байдал эрс нэмэгдэж олон шинэ боломжууд гарч ирнэ. Хэдийгээр энэ сар ихрийн ордныхоныг ивээж байгаа ч анхаарал сэрэмжтэй байхад илүүдэхгүй. Таагүй санагддаг хүмүүсээс зайгаа барьсан дээр.

Мэлхийн орд Мэлхийн ордныхоны хувьд 5-р сард өөртөө шинэчлэл хийхэд энэ үнэхээр тохиромжтой байх болно. Урьд нь хийхийг хүсдэг байсан зүйлсээ жагсаан бичиж, шинэ хүслүүдээ биелүүл. Нийгмийн идэвхитэй бүлгүүдийн үйл ажиллагаанд оролц. Өөрөө ч мэдээгүй байсан шинэ авъяасаа нээн илрүүл. 5-р сарын эрч хүчээ ажилдаа биш өөртөө зарцуулахыг хичээ. Тавдугаар сарыг чимээгүйхэн бүгэж байгаад тэсрэлт хийхдээ зарцуулаарай. Өөрийгөө хэт ядраах хэрэггүй. Тайван байж, эрүүл мэнддээ анхаарал хандуул.

Арслан  Хайр дурлалын хувьд энэ сар арслангийн ордныхоны хувьд тогтуун байх бөгөөд онц өөрчлөлт гарахгүй ганц бие арслангуудын хувьд хостой болох боломжууд гарч ирнэ.Арслангийн ордныхон 5-р сард ажил хэрэгтэй холбоотой чухал үйл явдлууд болно. Энэ сар идэвх зүтгэл, амбиц өндөр байна.Сарын дунд үеэс эхлэн санхүүгийн байдал аамжаар сайжирна. Энэ сард ихэнх ордныхны эсэргүүцэл сул, өвчинд өртөмтгий байх болно. Тэдний тоонд Арслангууд ч багтаж байгаа учраас амин дэмээр баялаг хоол хүнс хэрэглэж, эрүүл мэндээ анхаарах хэрэгтэй.

Охины орд Энэ сар охины ордныхоны хувьд өөрчлөлтийн болон мөн өөрийгөө ойлгох сар байх болно. Энэ сарл заримдаа өөртөө итгэлгүй болж, эргэлзэж, буруу зүгт зүгрүү тэмүүлж мэднэ. Бусад хүмүүст амлалт өгөхдөө сайн бодох хэрэгтэй . Бас бусдын өгсөн амлалтанд нээх их итгэхгүй байх хэрэгтэй. Харин удаан хамт байгаа хайртай хүндээ юу юунаас илүү итгэж, хоорондоо ан цав, хүмүүсийн сул үг оруулах хэрэггүй . Энэ сар охины ордныхон мөнгө санхүү, ажлын хувьд бага зэрэг бэрхшээл гарах хэдий ч энэ сар та амжилтанд хүрэх магадлалтай. Тийм учраас тэвчээд тэмцээд л байх хэрэгтэй. Бүх зүйлийг ахин шинээр эхлэх болсон ч хамаагүй, амжилтын төлөө зүтгэх хэрэгтэй. 5-р сарын дунд үеэс таны хичээл зүтгэлийн үр дүн гарч амжилтын эхлэл тавигдана. Хамтын ажиллагаанд болгоомжтой хандах хэрэгтэй. Архи, согтууруулах ундаа гэх мэт буруу зүйлсээс хол байж хэрэгтэй. Хөрөнгө мөнгө чамд маш хурдан орж ирэх болохоор түүнийг хэрхэн зөв зарцуулах эсэхдээ л санаа тавиарай. Сарын төгсгөл хүртэл өдөр өдрөөр чиний ааш зан, энерги эрч хүч, цоглог хэмнэл чинь нэмэгдэх болно.

Жинлүүрийн орд  5-р сар бол жинлүүрийн ордныхоны хувьд тааваараа, тайван байх сар юм. Амьдрал чамд илүү сайхан санагдаж, шинэ боломжууд ар араасаа гарч ирнэ. Бусадтайгаа мэдээллээ хуваалцаж, хамтдаа суралцаж, оюунлаг байхыг од эрхэс зөвлөж байна. Мөн хосын амьдралд нэг шат дээш алхаж, хайртай хүнтэйгээ хамтран бизнес эхлүүлэх эсвэл байр, үл хөдлөх хөрөнгө сонирхож магадгүй юм байна. Энэ нь чиний санхүүдээ санаа зовж буйтай холбоотой бөгөөд хэр их санаачлага, идэвх зүтгэл гаргахаас чинь хамаарч бүтэх эсэх нь шийдэгдэнэ. Мэдээж хэрэг хүмүүстэй хамтран ажиллах үедээ хэрсүү, хашир байх хэрэгтэй. Азаар од эрхэс чиний талд байж, санхүүгийн ашигтай санал, боломжууд аажмаар нааштайгаар эргэх төлөвтэй байна.

Хилэнцын орд 5-р сар бол хилэнцын ордныхоны хувьд сорилтын сар байх болно. Хайртай хүнтэйгээ харилцахдаа зөрүүдэлж, өөрийн эрхгүй хардаж зөрчил үүсгэх хандлагатай. Ялангуяа 5 сарын эхний хагаст. Хэрвээ чи харилцаандаа үнэхээр санаа зовж байвал одоо л маш ухаалаг, тайван, тэвчээртэй биеэ авч явах үе шүү. Хамгийн сайн стратеги бол хамт байж, асуудлыг илэн далангүй ярилцаж шийдвэрлэх. Ганц бие Хилэнцүүд хачирхалтай хүнтэй болзоо тогтоохоос аль болох татгалзаарай. Ажил хэргийн харилцаа сарын эхний хагаст бага зэрэг хүндэрч магдаггүй. Хатуурхал, бардам зан чинь нөхцөл байдлыг хурцатгах аюултай учир аль болох зөөлөн байж, эерэг өнцгөөс нь харахыг хичээх хэрэгтэй. Ямар нэг өрсөлдөөн, тэмцээнд орвол тийм ч сайн үр дүн гарахгүй. Ерөнхийдөө ямар нэг зөрчил, өрсөлдөөнөөс зайлсхийх нь зөв. Гэхдээ сайхан мэдээ ч бас байна. Ялангуяа сарын хоёр дахь хагаст гэнэтийн бэлэг, ивээн тэтгэлэг эсвэл багагүй орлого орж ирэх бололтой.

Нумын орд Нумын ордныхоны хувьд 5-р сард хайр дурлалын амьдралд сайхан зүйлс тохиолдох болно. Гэхдээ тэдгээр өдрүүд сарын эхэнд тохиохгүй. Эхний арав хоног хосуудын хувьд харин ч жаахан ярвигтай байж мэднэ. Тодорхой ажил юм уу, эрүүл мэндийн асуудал, ямар нэг саад тотгор, хязгаарлалтаас шалтгаалан та хоёрын эв найр саатаж мэднэ. Чиний шаардлага, хүлээлт хэт өндөр байснаас болж урам чинь хугарна. Азаар энэ бүхэн удаан үргэлжлэхгүй. Таван сарын 9-нөөс Сугар гариг чиний хайр дурлалын ордонд орсноор бүрхэг мананг арилгаж, чамайг ахин инээмсэглүүлэх болно. Илүү дулаан, илүү дотно, тэмүүлэлтэй, гүн гүнзгий харилцаа үүсч, та хоёрын хоорондох үл ойлголцол амархан арилна. Сарын дунд үеэс Буд гариг, 21-нээс гэрэлт Нар Нумын ордонд очиж дурлалыг чинь илүү эрч хүчтэй, догдлох зүйлтэй болгоно.Энэ сарын сүүлийн 10 хоногт ямар нэг баяртай үйл явдал тохиож магадгүй. Ажил хэргийн хувьд Нумууд завгүй, шахуу хуваарьтай, яаруу сандруу өдрүүдийг туулах бололтой. Өдөр тутмынхаа төлөвлөгөөг нарийн гаргаж, цагаа зөв зохицуулж, ажлынхантайгаа эв найртай байхыг эрхэмлэ. Сахилга бат, хариуцлага, тэвчээр чамд хэрэг болно. Таван сарын 2-р хагасаас хүндхэн байдал арилна. Сүүлийн арав хоногоос шинэ гэрээ хэлцэл хийх юм уу , өмнө нь дааж авч байгаагүй төсөл дээрээ хуваарилагдана. Санхүүдээ хянамгай хандах хэрэгтэй.

Матрын орд  Матрын ордныхоны хувьд энэ сарын эхний хоёр долоо хоногт Санчирын уршгаар бага зэрэг азгүйтэл, хэрүүл маргаан, саад тотгорууд тулгарах бололтой. Дээрх од гаригийн зохилдолгоо нь үерхээд эсвэл гэрлээд удаагүй байгаа хос, хараахан баталгаатай болоогүй харилцаанд илүү нөлөөлж магдаггүй. Сарын хоёрдугаар хагаст бүх зүйл хамаагүй дээр болох болно. Мэргэжлийн үүднээс энэ сар гэрэлтэй харагдаж байна. Бархасбадь гариг чамд ивээлээ харамгүй хайрлаж, илүү дээр нөхцөлтэй өндөр цалинтай ажлын санал юм уу, чадвар чансаа, бүтээлч чанарыг чинь харуулах даалгавар оноогдож мэднэ. Сарын дунд үеэс Буд гариг чиний оюун санаа, ухаан бодлыг цэгцэлж харилцаа холбоо, аялалтай холбоотой асуудлуудыг ивээнэ. Сарын сүүлийн арав хоногт Буд, Сугар, Бархасбадь гаригийн гурвал чамд амжилт бүтээлийг авчирна. Багаар ажиллавал илүү үр дүнтэй. Санхүүгийн талд нэг их эерэг өөрчлөлт байхгүй ч, айхтар уналтанд орохгүй.

Хумхын орд Хумхын ордныхоны хувьд 5-р сар бол мөрөөдлийн эхлэл тавигдах сар байх болно.5-р сард хүсэж мөрөөдөж байсан зүйл чинь биелэх магадлал өндөр. Тийм болохоор хийж байгаа ажилдаа тууштай хичээнгүй байх хэрэгтэй. Сарын хоёрдугаар хагаст харин гайхалтай аз жаргал чамайг хүлээж байна. Сарын хоёрдугаар хагаст илүү амар тайван, завтай байх болно. Өөрийн тань авьяас чадвараас бүх зүйл шалтгаалах болно. Чамайг төсөөлж байсан албан тушаалд чинь аваачиж ч мэднэ. Зарим нэг зүйлийг шинэчил. Ажилтай холбоотой хурал цуглаан, хүлээн авалт, арга хэмжээнд их орно. Ажлын ачаалал ихтэйгээс болоод ядрах, бие сульдаж болзошгүй. Мөн санаандгүй гэмтэж бэртэж болзошгүй. Хаврын улирал тул өөрийгөө дээд зэргээр тордож, амин дэм ихээр хэрэглээрэй. Гэр бүлийн асуудал үүсч магадгүй. Бусадтай маргалдахаас сэргийлээрэй. Сарын сүүлээр бүх зүйл сайхан болно. 

Загасны орд  5-р сард Загасны ордныхон хайр дурлалын тал дээр бага зэргийн асуудалтай байх болно. Үл ойлгоцол үүсч магдаггүй тул үүссэн асуудлыг хайртаасаа нуух гэсний хэрэггүй. Ярихаасаа өмнө дахин нэг бодож үзэх зарчмыг битгий мартаарай. Чиний эсрэг сөрөг байр суурь баримталж байгаа хүмүүс рүү дуугаа өндөрсгөх хэрэггүй зүгээр л тоохгүй орхичих хэрэгтэй . Тэгэхгүй бол маргаан хурцдах аюултай. Сарын хоёрдугаар хагаст илүү нам гүм, амар амгалан аюулгүй байна. Хайртайгаа хамтдаа намуухан орчинд цагийг өнгөрүүлээрэй. Аз жаргал хажууханд л байдаг шүү дээ. Хамтдаа ирээдүйн амьдрал, гэр бүл, ажлынхаа талаар ярьсан ч болно. Чамд юу л байна, ажил хийх эрч хүч байна. Энэ их эрч хүчийг дэмий үрэх хэрэггүй. Олдсон боломж бүрийг хурдан атган аваарай. Сарын эхээр их олон хүнтэй танилцах бололтой. Шинэ танил бүр шинэ боломжийг дагуулах болно. Энэ сар чиний хувьд боломж, шинэ хаалга, аз байх нь ээ. Сайн бүхний хажуугаар саар зүйл тохиолддог. Тийм учраас энэ сард ганц нэг үл ойлголцол үүсч магадгүй байна. Гэхдээ үр дүн нь тийм ч аюултай байхгүй.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ