5,8 кг жинтэй охин төрлөө
Төрөлт хүндрэлтэй болсон нь Эмбер бүсгүйн эрүүл мэндэд сүрхий нөлөөлж, ингэснээр тэр одоогоор хүүхдээ гар дээрээ авч чадахгүй л байгаа гэнэ. Британид бүсгүй бараг 13 фунт (5,8 гаруй кг) жинтэй охин төрүүлж, эмч нарыг гайхшируулжээ. Бүсгүй ихэр хүүхэд төрүүлэх байх хэмээн эмч нар эхлээд бодож байсан тухай “Сан” сонинд бичсэн байна. Английн Оксфордшир гүнлэгийн 21 настай Эмбер Камберленд бүсгүй дөрөвдүгээр сарын 16-нд Эмилия охиноо төрүүлжээ. Жирэмсэн байх үедээ ирээдүйн ээж язралт ихтэй ер бусын том гэгчийн гэдэстэй байж.
“Охин маань маш том болохоор лав ихэр байх хэмээн эмч нар бодож байсан ч, эхогоор харахад ганцхан түүнийг л хардаг байсан юм” гэж Эмбер хэлсэн байна. Тийнхүү ихэр хүүхэд гарах нь, тэдний нэг нь охины цаана “нуугдсан байх” хэмээн Эмбер болон түүний нөхөр итгэжээ. Залуу ээжийн хэлснээр, хүүхэд төрөх болоход (эхэд кесарево хагалгаа хийсэн байна) эмч нар бие бие рүүгээ харцгаан, инээлдэж байсан байна. Ингэсний дараа тэд нэг л хүүхэд гарсан шүү хэмээн эхэд хэлжээ. Нярайг хоёр эмч гардан төрүүлэхэд хүрсэн байна. “Сувилагч нар хүүхдийг харж, түүнтэй зургаа татуулах гэхдээ түр саатсан, учир нь хүүхэд маань маш том байснаас тэр л дээ” гэж Эмбер ярьжээ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ