Холливудын одод Ж.Байденд захидал илгээв

  Холливудын арван од болон дэлхийн алдартнууд АНУ-ын Жо Байденд Бразилын удирдагч Жаир Болсонарутай байгуулах экологийн гэрээгээ Амазоны экваторын ой мод огтлолт бодитойгоор буурах хүртэл хойшлуулахыг хүссэн нээлттэй захидалд гарын үсэг зурлаа. Тэрчлэн АНУ, Бразилын урлагийн одууд эдгээр гэрээтэй холбоотой асуудалд хөрөнгө мөнгө гаргахгүй байхыг Цагаан ордны тэргүүнд уриалжээ. Мөн уг асуудлыг шийдвэрлэхийн тулд уугуул иргэд, Амазонкын сав газрын уламжлалт нийгэмлэг болон иргэний нийгэмлэгтэй хэлэлцээ хийх шаардлагатайг тэмдэглэсэн аж.                                                           
 Уриалгад жүжигчин Леонардо Ди Каприо, түүний хамтран зүтгэгчид болох Алек Болдуин, Хоакин Феникс, Орландо Блум, Жейн Фонда, Сигурни Уивер, дуучин Кэти Перри, хөгжимчин Рожер Уоттерс нар гарын үсэг зурсан байна.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ