Хятадын нутагт шинэ төрлийн динозавр амьдарч байсныг илрүүлжээ
Хятадын палеонтологичид тус улсын баруун бүсийн нутагт эрт цагт нэгэн шинэ төрлийн динозавр амьдарч байсныг чулуужсан араг ясны тусламжтайгаар нээн илрүүлжээ. "Синомакропс Бондэй" хэмээн нэрлэсэн шинэ төрөлд хамаарах энэхүү динозавр нь том нүд, том хацартай, үсэрхэг биетэй, нисч чаддаг байсныг Жинжоу дахь Палеонтологийн музейн мэргэжилтнүүд онцолжээ.
Шинжлэх ухааны салбарын мэргэшсэн зураач Наталья Ягельска энэхүү шинэ төрлийн динозаврыг "Оддын дайн" киноны уран зөгнөлт амьтантай тун төстэй гэжээ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ