Хайрын бурхан 3 орд
Хайр сэтгэлд үргэлж хэн нэг нь илүүг өгдөг бол, нөгөө нэг нь түүнийг нь хүлээж авдаг. Хажуу дахь хүнийхээ нууцлаг болон хөшүүн байдлаас болж, сэтгэл нь шархалдаг хүмүүс гэж байдаг. Энэ нь хайр халамж мэдрэхгүй байгаатай нь салшгүй холбоотой байж мэднэ. Ямар ч үед таныг хайрлаж, танд анхаарал халамж тавьж чадах, бусдыг хайрлах гэж энэ хорвоод ирсэн гэлтэй зурхайн ордуудын талаар хүргэхийг зорилоо. Бидний ярих гэж буй эдгээр зурхайн ордууд бол жинхэнэ хайрын бурхад: өглөгч, хариу нэхээгүй их хайраар бусдыг хайрлана.
1. Хонь Магадгүй бусдыг хэрхэн халамжлах болон сул талыг нь мэдсээр байж, тоолгүй хажуудаа байлгасаар байхыг хэнээр ч хэлүүлэлтгүй хамгийн сайн мэддэг зурхайн орд байж мэдэх юм. Тэр өөрт нь хамаатай хүнтэй удаан хугацаанд хамт байх бөгөөд тухайн харилцаа нь бүтэлгүйтсэн ч, зүрх сэтгэлдээ түүнийгээ тээсээр явдаг. Хонины ордынхон урвалтыг хэзээ ч уучилж, өршөөдөггүй. Та нэгэнт түүний итгэлийг хөсөрдүүлсэн бол, түүнд баяртай гэж хэлж, үүрд холдон одсон нь дээр. Тэр танд хайртай учир дотроо чимээгүйхэн шаналж, зовох боловч та хоёрын дунд урвалттай холбоотой асуудал үүссэн л бол, дахин хэзээ ч өмнөх шигээ аз жаргалтай байж чадахгүй. Энэ ордод төрсөн хүмүүс сээтэгнэх дуртай боловч, тэр нь ихэнхдээ чин сэтгэлийнх байдаггүй. Та түүнд итгэж, бүх зүйлээ нууж хаалгүй, илэн далангүй байж чадвал, хэзээ ч таныг хуурах зүйл хийхгүй.
2. Ихэр Энэ ордынхон хурц гэрэл, тогтворгүй уур амьсгал болон хүчтэй салхи, тэр ч бүү хэл урвалтанд маш өртөмтгий. Гэхдээ тэд тоохгүй. Ихрүүд зурхайн ордуудаас хамгийн нийтэч нь боловч, тогтмол харилцаатай хамтрагчтай болох үедээ хажуу дахь хүндээ уусах хандлагатай байдаг. Та хамгийн эхний болзсон өдрөө түүнд өндөр сэтгэгдэл үлдээж чадвал, тэр ирээдүйгээ тантай хамт байгаагаар төсөөлж, хуримандаа хэн хэнийг урих талаараа бодож, хэзээ хүүхэдтэй болохоо төлөвлөж эхэлнэ. Тэр танд цаг зав их гаргаж, хааяа гэнэтийн бэлэг барьж, найзууддаа болон гэр бүлийнхэндээ хүртэл танилцуулна гээд бод доо? Ихрүүд хажуу дахь хүндээ хэзээ ч мартагдахааргүй сайхан амьдралыг бэлэглэдэг.
3. Нум Бусдыг дүрэлзэж буй гал шиг хайрладаг зурхайн орд тэднээс өөр үгүй. Нум бол сэтгэл санаагаар баялаг нэгэн бөгөөд энэ нь өөрт нь болон хажуу дахь хүнд нь сайхан санагддаг. Гэр бүл болсон хүнээ тэд амжилт өөд тэмүүлэхэд нь тус дэм үзүүлнэ. Тэд хайртай хүнийхээ төлөө бүхнийг хийхэд бэлэн байдаг бөгөөд хүсвэл, ганцаархнаа Амазоны ширэнгэн ойг туулсан ч чадна. Нумын ордынхон хажуу дахь хүнтэйгээ цагийг өнгөрөөх дуртай бөгөөд тэд таны үсийг боож өгч, оройн зоогонд урьж, хамтдаа влог хөтөлж, бичлэг хийхийг ч санал болгож мэднэ. Өөрөөр хэлбэл нумын ордынхон хажуу дахь хүндээ кинон дээр гардаг шиг хайрыг мэдрүүлдэг. Зурхайн ордоос үл шалтгаалж, харилцаа бүхэн цаг хугацааны эрхээр шалгарч үлддэг. Харин дээрх зурхайн ордууд бол төрөхдөө л бусдыг хайрлах хувьтай төрсөн гэж хэлж болно. Та гайхалтай хайрыг иртэл нь хүлээх биш, өөрөө бий болгоорой!
СЭТГЭГДЭЛ БИЧИХ