Загварлаг бөгөөд ажил хэрэгч хувцаслалт
Fendi брэндийн цуглуулгын танилцуулга дээрх шиг цэмцгэр төрхийг бүрдүүлж эсвэл Saint Laurent-ы загварчилснаар дангаар нь өмсөж илүү өдөр тутмын атлаа зоримог төрх бүрдүүлэх боломжтой. Загварлаг бөгөөд ажил хэрэгч хувцасны шүүгээг бүрдүүлье
Шоотой пиджак
Хэрэв таны хувцасны шүүгээнд шоотой пиджак байдаггүй бол заавал авахыг зөвлөе. Худалдан авалт хийхдээ сүүлийн жилүүдэд тренд болоод байгаа оверсайз эсвэл хэзээ ч хуучирдаггүй, биеийн галбирыг тодотгодог классик загвараас сонгоорой. Түүнчлэн зөөлөн, саармаг өнгийн пиджак илүү тохиромжтой бөгөөд бүх төрлийн хувцастай зохицдогоороо онцлог юм.
Цув + бие барьсан даашинз + нүдний шил Бүх эмэгтэйчүүдийн хувцасны шүүгээнд энгийн бөгөөд тансаг харагдуулах хар өнгийн даашинз байдаг. Яг одоо тэрхүү загвараа beige, сүүн цагаан эсвэл шаргал өнгийн цув болон төрхийг онцгой харагдуулах шилтэй хослуулаарай. Эмэгтэйлэг, хүчирхэг, биед эвтэйхэн төрхийг энэхүү комбоны тусламжтай бүрдүүлж чадна.
Твид хослол Мөнхийн классик гэгддэг твид хослол чамин, тансаг, ажил хэрэгч байдлын илэрхийлэл билээ. Хэрэв та илүү энгийн төрх бүрдүүлэхээр зэхэж байгаа бол твид пиджакийг шулуун, өргөн брюкэн өмдтэй харин твид юбкаг цулгуй свитертэй хослуулахыг зөвлөж байна.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ