Бурханы шашны гайхамшгууд
Муми
Тайландын Ко Самуй амралт, сувиллын газар дахь Кунарамын (Kunaram Temple) хийд нь дэлхийн өнцөг булан бүрээс буддизмыг сонирхдог жуулчдын сонирхлыг татах зорилготой юм.
Яагаад энэ мумид ертөнцийн олон орны хүмүүс ирж мөргөдөг бэ?
Энэ хувраг бясалгалын явцад нас барсан бөгөөд, түүний бие нь 40 гаруй жил хэвээр байна! Тайландын цаг агаарын хэт халалт, халуун дулаан уур амьсгалд чийгшил болон хөгцрөлд огт нөлөө үгүй байгаа нь сонин.
Ламын нэр нь Луанг Фуй Дэн байсан бөгөөд тэрээр Ко Самуй аралд өсч торнисон.
Лам хувраг байсан боловч хоёр жилийн дараа сүм хийдийг орхиж, гэр бүлтэй болон олон жилийн турш энгийн амьдралаар амьдарч, хүүхдүүдээ өсгөн хүмүүжүүлж байв. Хүүхдүүд өсч том болсны дараагаар Луанг Фуй Дэн, Бангког дахь хийдэд шавилж, Буддагийн сургаалыг сурч, дараа нь Самуй аралдаа буцаж иржээ. Тэрбээр өөрийн мэдлэг, бясалгалын ур чадварыг эзэмшсэн тул олон шавьтай байсан.
Тэрээр хоолгүй, усгүй 2 долоо хоног бясалгаж чаддаг хувраг байжээ.
79 насандаа лам, шавь нараа цуглуулж, удалгүй энэ дэлхийгээс явах болно гэж хэлээд, өөрийн биеийг хэрхэн яаж зохицуулахыг тайлбарлав.
1976 онд бие махбодийн задралын тухай зааврыг хэлж чандарлан үнсийг оршуулах заавар өгсөн ч сурагчидтай ярилцсаны дараа бясалгал үйлдэхээр үлдэв.
Хэдэн өдрийн дараа бадамлянхуа байрлалд буй амьсгалгүй биеийг нь олжээ.
Эдүгээ нарны шил зүүлгэсэн байдаг, бие нь үл итгэгчдэд мөнхөд нууц үлдсэн бөгөөд буддистуудад муми биш, харин итгэлийн бэлэг тэмдэг болон үлдсэн хэмээдэг юм байна.
Ко Самуй бол Тайландын томоохон арлуудын нэг бөгөөд Бурханы арвин сүмүүдтэй маш их жуулчид хөлхсөн арал юм билээ.
СайханУул.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ