Каирт 22 фараон, хатны мумиг тээвэрлэжээ

   Египетийн Үндэсний музейгээс Соёл иргэншлийн шинэ музей рүү эртний 22 мумиг зөөвөрлөхийг нийслэлийн олон мянган иргэн үзэж сонирхжээ. Тэнд 18 фараон, дөрвөн хатан түүн дотор хоёрдугаар Рамзес, нэгдүгээр Сети нарын муми байсан агаад тэдгээрийг 1881, 1898 онд Египетийн эртний нийслэл Фивийн ойролцоох хоёр булшнаас олсон аж. Шилжүүлсэн муминуудын түүх МЭӨ 1580-1085 онд Египетэд ноёрхож байсан фараонуудын удмын үеэс эхэлдэг юм.                                        
No description available.
  Муми бүрийг эртний Египетийн хэв маягаар чимэглэсэн тусгай тээврийн хэрэгслээр зөөвөрлөсөн цувааг ерөнхийлөгч Абдель Фаттах-ас-Сиси, Аялал жуучлал, эртний олдворын асуудал хариуцсан яамны сайд Халел аль-Анани нар болон албаны бусад хүн угтав. Түүнчлэн Египетийн Соёл иргэншлийн үндэсний музейд томоохон хэмжээний тоглолт зохион байгууллаа. Энэхүү арга хэмжээг дотоод, гадаадын 400 сэтгүүлч сурвалжилж, телевизийн сувгууд шууд дамжуулан, Аялал жуулчлал, эртний олдворын асуудал хариуцсан яам YouTube сувгаар цацжээ.          
Үзмэрүүдийг уг музейд дөрөвдүгээр сарын 18-наас эхлэн тавина.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ