Улсын гарьд Б.Гантогтохын охин Г.Хандсүрэн Японы воллейболын дээд лигт тоглохоор болжээ

Дархан аварга Баянмөнх, Улсын гарьд Б.Гантогтохын охин Г.Хандсүрэн Японы воллейболын дээд лигт тоглохоор болжээ.

Тэрээр цахим хуудастаа өөрийн баярласан сэтгэлээ хуваалцлаа.

“Сайн байцгаана уу. Волейбол сонирхогч дэмжигчид та бүхэнд энэ өдрийн мэнд хүргэе.

Монголын волейболчид ингээд гадаадын Лигт Легонер тоглогчтой боллоо. Ингээд нэг мөрөөдөл минь биеллээ. Чадлаа

Гантогтохын Хандсүрэн миний бие Волейболын спортоор эрчимтэй  хичээллэж эхлээд 8 жилийн хугацаа өнгөрсөн байна. Япон улсад 7 жилийн системтэй бэлтгэл сургуулилт хийжээ.

 Олон том бэртэл авсан ч шантралгүй өнөөдөр хүрсэн өөртөө, намайг хамгийн ихээр дэмждэг гэр бүлийнхэн, өвөө эмээ ах эгч, найз нөхөддөө мөн Волейболын спортоор хичээллэхэд томоохон тус дэм болсон Японы болоод  Монголын Волейболын гэр бүлийн хүн бүрт, Тэнүүн Огоо клубын удирдлагууд, нийт хамт олонд гүнээ талархаж байна.

Дархан аварга Х.Баянмөнхийн ач охин Гантогтохын Хандсүрэн Японы Дээд лигт  тоглохоор боллоо – updown.mn


Дархан аварга Х.Баянмөнхийн ач охин Г.Хандсүрэн Японы Дээд лигт тоглоно

Ийнхүү 2020 оны 12 сард International Transfer Certificate аван, V League 2020/21 улиралын 3 дахь тойргоос тоглолтонд оролцож албан ёсоор  өнөөдөр буюу 2021 оны 4 сарын 1-ээс Японы V League-ийн Легонер тоглогчдын нэг боллоо.

  "Мэргэжлийн тамирчин" гэх нэрийг нэр төртэйгээр зүүх үнэхээр гайхалтай сайхан байна. Энэхүү спортод хөтлөн оруулсан С. Гансүх, Д. Солонго багш нартаа тусгайлан баярласан талархсанаа илэрхийлье" гэжээ.


СЭТГЭГДЭЛ БИЧИХ