Жүдо бөхийн шигшээ баг ирэх долоо хоногт Азийн аваргад өрсөлдөнө

Жүдо бөхийн ази, номхон далайн орнуудын аварга шалгаруулах тэмцээн энэ сарын 6-9-ний өдрүүдэд Киргизстан улсын Бишкек хотноо болно.

"Токио 2020" олимпийн оноо өгөх уг тэмцээнд 32 орны 217 тамирчин /эрэгтэй 123, эмэгтэй 94/ оролцохоор мэдүүлэгээ өгсөн байна.

Манай улсаас ахлах дасгалжуулагч МУГТ, МУГД Х.Болдбаатар, ОУХМ П.Нямлхагва, ОУХМ Ч.Болдбаатар, Мансоури Касваей Мохаммад, МУГТ М.Бундмаа гэсэн дасгалжуулагчийн бүрэлдхүүнтэй оролцоно

СЭТГЭГДЭЛ БИЧИХ