Холи буюу Хинду шашинтаны хаврын будагны баяр
Жил бүрийн хавар хоёр юм уу гуравдугаар сард болдог Холи буюу будагны баяр нь Хинду шашинтнуудын хамгийн том баяруудын нэг юм. Өнө эртний уламжлал бүхий энэхүү баярыг Хинду шашинтнууд НТ VII зуунаас эхэлж тэмдэглэсэн гэсэн баримт бий.
Холи буюу будагны баяр нь Хинду шашинтай Энэтхэг, Непал, Пакистан зэрэг орнуудад өргөн тэмдэглэдэг хаврын баяр ажээ.
Энэхүү баярыг хайрын баяр ч гэж нэрлэдэг. Холи баяр нь Холика хэмээх галын наадмаар эхэлдэг бөгөөд өмнөх орой хүмүүс цуглан дуулж бүжиглэж шөнө нь галын наадам хийх ба маргааш өглөө нь хуурай болон усан будаг бүхий усан буу, бөмбөлөг зэргийг ашиглан бие биенээ будаж наадацгаадаг байна.
Энэхүү баярт баян ядуу, хөгшин залуу, эр эм гэлтгүй бүгд оролцож цагийг хөгжилтэй, дурсамжтай, аз жаргалтай өнгөрүүлдэг юм.
Будагны наадам дууссны дараагаар хүмүүс усанд орж, цэвэр хувцсаа өмсөөд найз нөхөд, ах дүүсээрээ зочилж амттан солилцдог байна.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ