Хамгийн баян чех эр осолджээ
"Нью-Йорк Таймс" сонины мэдээлснээр нисдэг тэргийг тэдэнд хөлслүүлсэн зочид буудлынхны яриагаар бол П.Келлнер онгоцонд Чех улсын өөр нэг иргэн Бенжамен Лароче, хоёр хөтөч, нэг нисгэгчтэй цуг байсан гэнэ.
Осол гарсны дараа эрх баригчид даваа гараг хүртэл мөсөн голын бүсэд нислэг үйлдэхийг хориглож, Тээврийн аюулгүй байдлын үндэсний зөвлөл сүйрлийн шалтгааныг шалгаж байна.
PPF Group N.V-ийн үүсгэн байгуулагч, гол хувьцаа эзэмшигч П.Келлнерийн хөрөнгийг ноднин "Forbes" 293 тэрбум крон буюу 12,7 тэрбум орчим доллараар үнэлсэн юм. Хэвлэлүүдэд мэдээлснээр тэрээр сүүлийн 30 жил улсынхаа тэрбумтнуудын жагсаалтыг манлайлж буй гэнэ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ