Хамгийн тарган орос бүсгүй нас барав

         Хамгийн тарган орос эмэгтэй болох Волгоград хотын оршин суугч Наталья Руденко удтал хүндээр өвдсөний дараа таалал төгсчээ. Одоогоос зургаан жилийн өмнө 2015 онд 300 гаруй кг жинтэй байсан тэр, дөрвөн жилийн дараа 225 кг болтлоо жин хасаж, хайртай хүнтэйгээ уулзан, үр хүүхэд мөрөөдөж байсан аж. 
Хэвлэл мэдээллийн хэрэгслүүдэд түүний тухай нийтлэгдэж, телевизэд хүртэл уригдах болсон бүсгүйн амьдрал орвонгоороо өөрчлөгдөх нь тэр. Түүнийг Москвагийн эмч нар авч явсан төдийгүй илүүдэл жинтэйгээ тэмцэж эхэлсэн байна. 
Бүсгүйг коронавирусийн халдвар авч, COVID-19-ийн улмаас үүссэн хүндрэлээс болж нас барсан гэж орон нутгийн хэвлэл мэдээллийн хэрэгслүүдэд мэдээлсэн юм.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ