Өнөөдөр дэлхийд анх удаа төмөр зам ашиглан зорчигч тээвэрлэсэн өдөр


1807 оны 03-р сарын 25-наас эхлэн албан ёсоор 1904 оноос Их Британы парламентийн зарлигаар Мумблесийн карьераас шохойн чулууг Свонсид хүргээд цааш зах зээлд нийлүүлэх зорилгоор барьсан төмөр замыг зорчигч тээвэрт ашиглаж эхэлсэн байна. Энэ бол дэлхийд анх удаа хүчин төгөлдөр журмын дагуу төмөр зам ашиглан зорчигч тээвэрлэсэн тохиолдол ажээ.
Эхэндээ вагон мэт урт тэрэгнүүдийг моринд хөллөн төмөр замаар чирүүлдэг байсан бол уурын хөдөлгүүр гарч ирсний дараагаар уурын зүтгүүр ашиглаж эхэлсэн байна. Ингээд 1960 оны нэг сард хаагдах хүртлээ цахилгаан зүтгүүртэй болтлоо хөгжиж Британид хамгийн урт чингэлгүүдийг ашигладаг байсан энэхүү зорчигч тээврийн үйлчилгээ шинэ цагийн автобуснуудад халаагаа өгчээ.
Төмөр зам хаагдах үед энэхүү зам нь тухайн үедээ иргэдэд үйлчилж байсан хамгийн урт төмөр зам байсан боловч 1758 оноос хойш үйл ажиллагаа явуулсан Миддлтоны /Middleton Railway/ төмөр зам зэрэг нь барьцдаг байв. Гэвч тэдгээр замууд нь зөвхөн ачаа тээвэрлэж байсан тул түүнээс ялгаж салган ойлгох ёстой юм гэжээ.
Энэхүү дэлхийн хамгийн анхны төмөр зам ашигласан зорчигч тээврийн үйлчилгээ нь The Mount гэдэг нэртэй станцаас үйлчилгээгээ эхэлдэг байжээ.
May be an image of text that says 'COOLINS Oystermouth Railway Horse-drawn coach used on the line from Swansea to Oystermouth in 1865'

8,85 км урттай уг төмөр зам нь нийтдээ 7 өртөөтэй байсан бөгөөд анх байгуулагдахдаа 1,219 мм буюу нарийн царигтай байсан 1855 оноос 1,435 мм-ийн Их Британы үндсэн стандарт царигтай болжээ. Үүнээс хойш царигийн хувьд шинэчлэлт хийгдээгүй ч 1877 оноос уурын хөдөлгүүрт зүтгүүр ашиглан үйлчилгээ үзүүлдэг болсон байна. Харин 1929 оноос цахилгаанд холбогдон орчин үетэйгээ хөл нийлүүлэн хөгжиж ирсэн юм.
May be an image of one or more people, people standing and outdoors

Нийтийн тээвэрт үйл ажиллагаа эрхлэх болсноос хойш тухайн замд Францчуудын хөрөнгө оруулалт орж ирэн улам хөгжсөн бөгөөд 1820-иод онд төмөр замтай зэрэгцүүлэн дугуйт тэрэг явах замтай болсон байна. Ингэснээр төмөр зам ашиглан явах зорчигчдын тоо эрс буурсан тул 1826-1827 оны орчимд нийтийн тээврийн үйлчилгээ зогссон нь Английн бусад бүсүүдэд байх төмөр замуудтай харьцуулахад эсрэг үзүүлэлт байлаа. Яг тухайн үед төмөр зам нь Их Британы ялангуяа зүүн хойд бүсийн хувьд зорчигч болон ачаа тээврийн хамгийн гол тээврийн хэрэгсэл байсан бөгөөд хөгжлийн гол түүчээ нь байв.
Эхэндээ уг зам нь усан суваг болон дугуйт тэрэгний замтай ижил системээр ажиллаж байсан бөгөөд тээврийн хэрэгсэл ашиглахыг хүссэн хэн ч хуулиар тогтоосон төлбөрөө төлөөд хэрэгтэй вагоноо ашигладаг хэрэглэгчийн эрэлтд тулгуурласан систем байв. Гэвч зорчигч тээврийн үйлчилгээ зогссоны дараа тухайн шугам эзгүйрч, өмчлөгч компани нь бараг дампуурч байлаа.
1841 оны 2-р сараас өмнөх өмчлөгчдийн нэгний хүү Жорж Байнг Моррис /George Byng Morris/ шугамыг ахин сэргээж нүүрс болон төмрийн хүдэр зөөх байдлаар ашиглаж эхлэв. Тэрээр 1855 онд замыг бүхэлд нь эзэмших болсноор шинэчлэлт хийн 1,435 мм өргөн царигтай болгосноос гадна ачаа тээврийнхээ завсар зайгаар ахин зорчигчдод зориулсан морин зүтгүүртэй вагоны үйлчилгээг Свонсийгоос Ойстермут дахь Даннс өртөөний хооронд эхлүүлжээ.
Хэдийгээр 1877 онд уурын зүтгүүрийг туршиж үзээд амжилттай ашиглаж болох тул нэмж хоёр зүтгүүр авсан боловч зүтгүүрүүдийг эзэмшигч Swansea Improvements & Tramways Company болон Моррисыг нас барснаас хойш шугамын эзэмшигч болсон Жон Диксон /John Dickson/ нар тохиролцоонд хүрч чадахгүй байсан тул 1896 оныг хүртэл морьд зарим үед зүтгүүрийн үүргийг гүйцэтгэсээр байжээ.
May be an image of one or more people, people standing and outdoors

Ингэж л дэлхийн анхны төмөр зам ашигласан нийтийн тээвэр үүссэн бөгөөд төмөр зам дээгүүр яг түүний царигт таарсан дугуйтай томхон вагонуудыг чирсэн морьд зүтгүүрийн ажлыг хийж байсан байна. Шороон замаар явдаг морьт тэрэгнээс илүү аюулгүй, тав тухтай, найдвартай байсан энэ тээврийн хэрэгсэл өнөөдөр жуулчдын зорчих дуртай унаа болж морьд ч ажилласаар байгаа гэнэ.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ