Автомашины борлуулалт мууджээ

     Европын холбооны орнуудад суудлын автомашины борлуулалт энэ оны хоёрдугаар сард жилийн дүнгээр 19,3 хувиар буурч, 771,5 мянга болов. Энэ 2013 оноос хойших хамгийн доод үзүүлэлт юм. Италид борлуулалт хамгийн бага буюу 12,3 хувиар унасан бол Германд 19, Францад 20,9, Испанид 38,4 хувиар буурчээ.   Түүнчлэн Европын холбооны орнуудад автомашины борлуулалт өмнөх оны мөн үетэй харьцуулахад 21,7 хувиар буурч, Испани хамгийн их хохирол амссан ба борлуулалт хоёр дахин багассан байна. Энэ нь 44,6 хувь гэсэн үг юм. Удаад нь Герман (25,1 хувь), Франц (14,2 хувь) орж байна. Европын холбоонд шинэ "Лада" автомашины борлуулалт хоёрдугаар сард жилийн дүнгээр 2,2 дахин буурсан (96 автомашин хүртэл) нь мэдээж коронавирусийн хорио цээрийн хязгаарлалттай холбоотой.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ