Харүмафүжи магистр боллоо

Мэргэжлийн сүмогийн 70 дахь ёкозүна Харүмафүжи энэ сарын 13-нд Японы Жосай олон улсын их сургуулийн аспирантурыг төгсөж, магистр боллоо.    Ёкозүна цолтой байсан бөх их сургуулийн аспирантурт сурч байсан түүх байхгүй. Мэргэжил нь олон улсын удирдлага гэх бөгөөд 2019 оны дөрөвдүгээр сараас суралцаж эхэлжээ.  Энэ жил 36 настай Харүмафүжигийн бичсэн “Шинэ Монгол Харүмафүжи сургууль, бага, дунд, ахлах ангийн боловсрол” дипломын ажил нь шилдэг ажлаар шалгарсан байна.  Тэрээр цаашдаа Жосай их сургуульд Шинэ Монгол сургуулийн сурагчдаа сургах, багш нараа мэргэжил дээшлүүлэх зэрэг ажлыг хийхээр төлөвлөж байгаа юм.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ