Улсын Харцага цолтон 8 бөх реалити шоу нэвтрүүлэгт оролцоно

Монголын үндэсний бөхийн холбоо /МҮБХ/-ноос 25 дугаар суваг телевизтэй хамтран, үндэсний бөхийн цолтнууд оролцсон шинэ реалити шоу нэвтрүүлэг хийж байна.


МҮБХ-ноос Өнөө цагийн бөхийн өнгийг тодорхойлох шилдэг харцагууд Монгол Улсын Харцага О.Хангай, Д.Анар, Ц.Одбаяр, Т.Бэгзсүрэн, Х.Гантулга, Д.Бат-Эрдэнэ, А.Цацабшир, Т.Баасанхүү нарыг “Грийн шоу продакшн”-тай хамтарсан “Хийморь” төслийн хүрээнд “Хийморилог эрсийн хийморь” теле шоу нэвтрүүлэгт оролцуулах юм. 


Энэхүү нэвтрүүлэг 2021 оны 3 дугаар сарын 8-ны өдрөөс эхлэн 25 дугаар суваг телевизийн дэлгэцээр гарах юм байна.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ