Жүжигчин К.Стюарт 6 сая ам.доллараар харш худалдан авчээ
Холливудын жүжигчин Кристен Стюарт Лос-Анжелесийн элит дүүрэг Лос-Фелизэд байрлах зуслангийн том байшинг 6 сая ам.доллараар өөрийн болгов. Газар дундын тэнгисийн сэргэлтийн хэв маягаар 1927 онд барьсан уг харш "Түргэн тусламж" олон ангит киноны "од" Энтони Эдвардсынх байсан юм. Унтлагын дөрөв, угаалгын таван өрөөтэйгээс гадна ил зуухтай зочны болон хоолны өрөө, цэлгэр гал тогоо, том лоож бүхий хоёр давхар эл харш гаднаа жижиг цэцэрлэг, усан сантай. Энэ нь жүжигчин бүсгүйн Лос-Фелиз дэх хоёр дахь харш төдийгүй Малибуд үл хөдлөх хөрөнгө, Манхэттенд пентхаус бий. Дашрамд дурдахад 30 настай, үзэсгэлэнт жүжигчин бүсгүй маань "Спенсер" кинонд Уэльсийн гүнж Дианагийн дүрийг бүтээж байгаа билээ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ