Японд 250 мянгаад тахиа устгана

 Японы зүүн хэсэгт орших Чиба мужийн шувууны аж ахуйд илэрсэн шувууны ханиадаас болж, 250 мянга гаруй тахиаг устгахаар болов. Энэ шийдвэрийг тус мужийн эрх баригчид гаргасан ба Соса хотод илэрсэн эл өвчний шинэ дэгдэлт 1,5 жилийн дотор Чибад найм дахиа гараад байна. Нэмж дурдахад Чиба мужийн удирдлагууд шувууны аж ахуйгаас гадна 10 км радиуст тахиа, өндөг гаргахыг мөн тэднийг гурван км-ээс хол зайд холихыг хорьсон аж. Өмнө нь Японы засгийн газрын ерөнхий нарийн бичгийн дарга Кацунобу Като уг улсад хамгийн их тархсан шувууны ханиад гэж мэдэгдэж байв.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ