Мексикт 90 сая долларын үнэтэй мансууруулах бодис хураав
Мексик цэргүүд баруун хойд Синалоа мужийн эрэг дээрээс их хэмжээний мансууруулах бодис тээвэрлэж явсан хөлөг онгоц саатуулжээ. Хөлөг онгоц дээрх 2,5 тонн гаруй метамфетамин, 100 мянгаад шахмал фентанилийг хоёр хүн тээвэрлэж явсан аж. Эл хууль бус ачаа хар зах дээр ойролцоогоор 90 сая орчим доллар хүрэх гэнэ. Уг ачааг "Синалоа" хар тамхины картелийнх гэж сэжиглэж байна.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ