"Манчестер Юнайтед" дээд амжилтыг давтав

    Английн премьер лигийн 22-р тойрогт "Манчестер Юнайтед" "Саутгемптон"-г 9:0-ээр "бут ниргэлээ". Тоглолтын 69 болон 90 дэх минутад 25 настай франц довтлогч Антони Марсьяль дубль хийсэн бол 34 дэх минутад "Саутгемптон"-ы польш хамгаалагч Ян Беднарек автогоол оруулжээ. 9:0 гэдэг үзүүлэлт нь премьер лигийн дээд амжилт бөгөөд энэ нь гурав дахь тохиолдол аж. Үүнээс өмнө "Манчестер Юнайтед", "Ипсвич"-ийг 1995, "Лестер", "Саутгемптон"-г 2019 онд тус тус 9:0-ээр хожсон юм.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ