Ерөнхийлөгч аснаа торгожээ

Чехийн ерөнхийлөгч асан Вацлав Клаус цар тахлын тархалттай холбоотойгоор амны хаалт зүүхээс татгалзсан учир 10.000 крон буюу 465 ам.доллараар торгуулав. Тэрээр уг зөрчлийг өнгөрсөн аравдугаар сард гаргасан агаад тэр үед эпидемиологийн эсрэг бодисгүй БНУ байгуулагдсаны ойд зориулсан арга хэмжээнд оролцсон юм. "БНУ байгуулагдсаны өдөрт зориулж цэцэг өргөх болон дараагийн арга хэмжээний үеэр экс ерөнхийлөгч Вацлав Клаус амны хаалт зүүгээгүй төдийгүй зүүхээс татгалзсан учир торгуулийн арга хэмжээ авахаар шийдвэрлэв" гэж Прагын эрүүл ахуйн албанаас мэдээллээ.                       
Энэ нь ерөнхийлөгч асны анхны торгууль биш бөгөөд 2020 оны 11-р сард жагсаалын үеэр амны хаалт зүүхээс татгалзсаныхаа төлөө бараг 140 ам.доллараар торгуулсан удаатай.Торгуулийг хүлээн зөвшөөрөхгүй байгаагаа илэрхийлж, эрх нь зөрчигдөж буйг мэдэгдсэн Вацлав Клаус 2003-2013 онд улсынхаа ерөнхийлөгчөөр ажилласан юм.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ